Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл аюулгүй байдлын индексийг тооцож эхлээд байгаа билээ. Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй ээлтэй орчинд амьдрах нөхцлийг бүх талаар бүрдүүлэх, төрийн ажилтан албан хаагчдын иргэдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, амьдрах орчин нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулах, төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй хуваарилах, зарцуулах, түүнд тавих олон нийтийн оролцоог нэмгэдүүлэх зорилгоор тооцож эхлээд байгаа ЭАБИ тооцох чиглэлээр өнгөрөгч онд анхны алхмуудыг хийгээд байсан бол 2014 оноос хариу арга хэмжээний төлөлвлөлтийг хэрхэн хийх талаар сургалтуудыг шат дараалалтай зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг манай дүүрэгт энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад байгууллага аж ахуйн нэгжийн дарга, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, хороодын дарга, ажилтнууд хамрагдаж байна.Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай хотын эрүүл мэндийн тэгш бус байдлын үнэлгээ, хариу арга хэмжээний төлөвлөлт, эрүүл аюулгүй байдлын индексийн онолын мэдлэг эзэмших, ЭАБИ-ийн 2012 оны тайланд үндэслэн үр дүнтэй хариу арга хэмжээний төлөвлөлт хэрхэн хийхийг энэхүү сургалтаар эзэмшүүлэх юм байна.