XYII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн босгон дээр Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан зарим цэргийн алба хаагч, Монгол Улсад цэргийн сонины анхны дугаар хэвлэгдсэний 90 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий цэргийн сэтгүүлчдэд төрийн дээд одон медаль гардууллаа.
Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Баатарнум, ахлах сурвалжлагч, дэд хурандаа Г.Баатарнум, БХЯ-ны Ахмадын хорооны ахмад, чөлөөнд байгаа хурандаа Г.Ганбат нарын зургаан алба хаагчийг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Соёмбо” сонины бичээч Б.Бурмаа, “Бөртэ” ТӨҮГ-ын оёдолчин Д.Лхагважав, ЦДБЭЧ-ын ардын найрал хөгжмийн албаны дарга Г.Батнасан нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ЗХ-ий 120 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Баньд, “Соёмбо” сонины “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийн редактор, бэлтгэл дэд хурандаа П.Баасансүрэн нарын дөрвөн алба хаагчийг Цэргийн гавьяаны одон, БХХСАХ-ын нэгдсэн эмнэлгийн сувилагч Б.Пүрэвсүрэн нарын дөрвөн хүнийг “Алтан гадас” одон, ЦДБЭЧ-ын ерөнхий хормейстр, ахмад А.Ариунзаяа, “Соёмбо” сонины сурвалжлагч, ахмад Х.Ганзул нарын зургаан цэргийн алба хаагчийг Цэргийн хүндэт медаль, мөн Батлан хамгаалахын их сургууль, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний ангиуд, “Соёмбо” сонины төлөөлөл тэргүүний алба хаагчдыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнан урамшуулсан юм.
Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний “Соёмбо” сонин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан, ажиллаж байгаа алба хаагчдыг салбарын шагналаар шагнасан юм. Тухайлбал, “Батлан хамгаалах яамны хүндэт жуух бичиг”-ээр “Соёмбо” сонины ахмад ажилтан, чөлөөнд байгаа дэд хурандаа М.Дондог нарын таван алба хаагчийг, “Соёмбо” сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдоржийг “Дайчин алдар-I” медалиар, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяаг “Эх орны төлөө-II” хүндэт тэмдгээр, чөлөөнд байгаа хурандаа Г.Сумьяа, Я.Цэгмид, Д.Доржпалам, Ч.Ширнэн нарыг “Ахмад дайчин” медалиар шагналаа.