НЭГДҮГЭЭР САРЫН ТОВЧООН
Манай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн Монгол Улсынхаа түүхийг бичилцэж яваа чухал хүмүүс билээ. Чухамдаа улсын түүх гэдэг цэргийн түүхэн замнал юм гэдэг. Бид энэ сараас эхлэн түүхийн шаргал хуудсанд мөнхлөн үлдсэн түүхэн үйл явдлыг сар сараар нь товчоолон хүргэж байх болно.
Он цагийн ялгаатай ч НЭГДҮГЭЭР САР-д манай “Дуулга” студийн “Эх орны төлөө” нэвтрүүлэг Монгол даяар анх цацагдаж, Цэргийн түүх судлалын төв байгуулагдаж, Японы цэргүүд Монголын хил орчмоор зэвсэгт өдөөн хатгалга хийж эхэлсэн, Цэргийн гар үйлдвэр шаваа тавьж, басхүү шинээр батлагдсан Үндсэн хуулиндаа “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гэсэн чухал заалтыг тусгасан зэрэг чухал үйл явдлууд тохиодог юм байна. Мөн бидний өдөр тутмын ажил албанд чиг баримтлал болохуйц олон хуулиуд батлагджээ.
1913.01.01 Тусгаар тогтнолоо хамгаалж, Өвөр Монголыг чөлөөлөхийн төлөө Ж.Дамдинсүрэнгийн удирдсан таван замын цэргийн байлдаан эхэлжээ.
1965.01.02 ЗХУ-аас захиалга ба тусламжийн шугамаар ирж буй зэвсэг техникийг хүлээн авч байх Яамны комисс байгуулагджээ.
2004.01.02 “Монгол Улсын төрийн нууцын жагсаалт батлах тухай” хууль батлагджээ.
1995.01.03 Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын цэргийн жинхэнэ алба хаах дүрэм”-ийг баталжээ.
1997.01.04 “Дуулга” студийн “Эх орны төлөө” нэвтрүүлэг МҮОНТВ-ээр анх удаа цацагджээ.
1920.01.05 Гамингийн цэргүүд Монгол цэргийн зэвсгийг хураажээ.
1922.01.07 “Бэлтгэн үйлдэх тасаг” нэртэйгээр Цэргийн гар үйлдвэрийг албан ёсоор байгуулан, даргаар нь М.Дандийг томилж байжээ.
1998.01.08 “Дайн бүхий байдлын тухай” Монгол Улсын хууль батлагджээ.
1998.01.08 “Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай” Монгол Улсын хууль батлагджээ.
1961.01.09 Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Ардын Цэргийн Хэргийг Эрхлэх яамны коллегийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ.
1939.01.10 Монгол Улсын Халхын голын хил орчмоор Япон, Манж го улсын цэргүүд зэвсэгт өдөөн хатгалга хийж эхэлжээ.
1938.01.11 “Яамны өдөр тутмын жижүүрүүдээс албан хаагчдыг хэрхэн бүртгэх журмыг тогтоох тухай” ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны орлогчийн 3 тоот тушаал гарчээ.
1912.01.12 Улиастай хотыг чөлөөлж, Манжийн амбанг хөөжээ.
1959.01.13 Цэргийн түүх судлалын төв байгуулагджээ.
2000.01.13 “Монгол Улсын Үндсэн хууль” батлагдаж, “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гэсэн заалт оржээ.
1999.01.14 Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Ш.Түвдэндорж томилогджээ.
1936.01.15 БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд “Найрамдал, нөхөрлөл, харилцан туслалцах тухай” гэрээ байгуулжээ.
1998.01.15 Батлан хамгаалахын сайдын 16/12 дугаар тушаалаар “Баян Монгол” чуулгыг Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын бүрэлдэхүүнд шилжүүлжээ.
1939.01.16 Японы цэрэг БНМАУ-ын хилд халдлага үйлджээ.
1954.01.18 Барилга инженерийн хороог барилгын гурван батальон, тусгай гурван ротын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
2011.01.19 Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор “Цэргийн албан хаагчийн нэр бүлд тэтгэмж олгох журам”, “Цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”, “Цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журам”-ыг тус тус баталжээ.
1957.01.22 БНМАУ, БНАГУ-ын хооронд “Найрамдал, хамтын ажиллагааны тухай” гэрээ байгуулав.
1929.01.23 Цэргийн явдлын яамны сайдаар Ё.Сандагсүрэн томилогджээ.
1950.01.23 Улсыг батлан хамгаалах яамны сайдаар Ц.Жанчив томилогджээ.
1913.01.24 Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Оросын II Николайд бараалхаж, буу зэвсэг авахаар тохиролцжээ.
2006.01.27 Батлан хамгаалахын сайдаар М.Сономпил томилогджээ.
2000.01.28 Зэвсэгт хүчний Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг БХИС-ийн нэрэмжит болгон зохион байгуулжээ.
1940.01.29 Цэргийн Явдлын Яамны сайд, Бүх цэргийн жанжны 33 тоот тушаалаар Сүхбаатарын сургуулийг өргөтгөв.
1938.01.31 Ардын Сайд нарын зөвлөлийн 4 дүгээр хурлын тогтоолоор Улсыг Батлан хамгаалах Зөвлөлийг СнЗ-ийн дэргэд шинэчлэн байгуулжээ.