Мэдээллийн сайтуудын ассоциацаас анх удаа цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах “Online media awards-2013” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад 150 гаруй сайтууд 11 номинациар нэр дэвшин өрсөлдсөн юм. Онлайн болон мессежеер санал авч шилдгүүдээ тодруулсан энэхүү шалгаруулалтаар "Оны шилдэг төрийн байгууллагын сайт" номинацид нийслэлийн Засаг даргын Тамгын газрынwww.ulaanbaatar.mnсайт шалгарч цомоо гардан авлаа.Мэдээллийн сайтуудын Ассиоцацийн тэргүүн Б.Оюунгэрэл “ Төрийн мэдээллийг шуурхай, ил тод олон нийтэд түгээх нь “Ухаалаг төр”-ийг бүтээх хамгийн чухал амин сүнс гэж би ойлгодог. Тиймээс анх удаа зохион байгуулсан “Online media awards-2013” арга хэмжээнд шилдэг төрийн байгууллагын сайт гэсэн номинацийг бид зориуд оруулсан юм. Харин энэхүү шалгаруулалтад УИХ, Засгийн газар гээд 40 гаруй төрийн байгууллагын сайтууд өрсөлдсөнөөс нийслэлийн мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай түгээж чадсан www.ulaanbaatar.mn сайт шилдгээр шалгарлаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм. Мөн өдөр тутмын чөлөөт хэвлэл “Нийслэл таймс” сонинwww.ulaanbaatar.mn сайтыг энэ оны төрийн байгууллагын шилдэг сайтаар нэрлэжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
