Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэдзориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах юм. Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар “Хүүхдийн ордон”-ы авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулдаг бөгөөд сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20000000 төгрөгийгнийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргахаар болжээ. Харин наадмынзохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болонМонголын хүүхдийн ордны дарга нартүүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.