MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Н.Батаа: Хороо бүрт бичил зээлийн төсөл хэрэгжүүлэхээр 15,2 тэрбум төгрөг тусгаад байна

    Н.Батаа: Хороо бүрт бичил зээлийн төсөл хэрэгжүүлэхээр 15,2 тэрбум төгрөг тусгаад байна

    2013-11-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн 2014 оны төсвийн төслийг НИТХ-ын хороодын хуралдаанаар хэлэлцэн саналыг нэгтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт Хот байгуулалт дэд бүтцийн хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны хамтарсан хуралдаан ,нийгмийн бодлогын хороо хуралдаж саналаа нэгтгэсэн бол өнөөдөр хууль зүй, төрийн байгуулалтын хороо, байгаль орчин экологи өргөдөл гомдлыг асуудал эрхэлсэн хороодын хамтарсан хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор ирэх оны төсвийн талаарх зарим мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан  орлогч Н.БАТАА-гаас тодрууллаа. 
    - Нийслэлийн 2014 оны төсвийг Пүрэв гарагт хэлэлцэн батлах гэж байна. Энэ жилийн төсөв ямар онцлогтой вэ? 
    -  2013 оны төсөв Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтруу чиглэсэн байсан бол 2014 оны хувьд иргэдрүүгээ чиглэсэн бодлого баримталж ажиллахаар төлөвлөж  байна. Үүний жишээ нь нэгдүгээрт нийслэл анх удаа “Иргэдийн оролцоотой төсөв-2014” компанит ажлыг зохион байгуулж, нийслэлийн 152 хороогоор дамжуулан 320 мянган айл өрхөөс ирэх оны төсөвт тусгах бүтээн байгуулалтын ажилд санал авлаа. Хэлэлцүүлгийн дүнд иргэд өөрсдийн хороонд хамгийн түрүүнд юу хийлгэх шаардлагатай байгааг нэгтгэж, түүний дагуу боломжтой гэж үзсэн төслүүдийг төсөвтөө суулгаад байна. Өөрөөр хэлбэл ирэх оны төсөв бол хотынх нь иргэд өөрсдөө саналаа оруулсан, төлдөг татварын мөнгөө юунд зарцуулахаа шийдсэн, хяналт тавьсан ийм төсөв болж байгаагаараа онцлог юм. Мөн 2014 оны төсөвт цоо шинээр нэг асуудал оруулж ирж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувийг орлого багатай иргэд эзэлж байгаа боловч эдгээр хүмүүст ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Тиймээс анх удаа төсвөөс бичил зээлийн төслийг бий болгож, 152 хорооны иргэдэд зориулан 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр төлөвлөөд байна. Хэрэв төлөвсөнөөр батлагдвал тухайн хороонд төсөвлөсөн хөрөнгийг иргэд өөрсдөө хувиарлаж, хяналт тавин зохицуулах, нийгэмд чиглэсэн ажил үйлчилгээ эрхэлж амьдралаа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээрээ ажлын байр ч олноор бий болно. Мөн хот анх удаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг бий болголоо. Энэ сан 5 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд хотод шаардлагатай жижиг дунд үйлдвэрлэлүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлж, иргэдэд зээл олгоно. Гэх мэтчилэн иргэдрүү чиглэсэн олон төслийг хэрэгжүүлэхээр төсвөө боловсруулаад байна. Миний дээр дурдсан төсөл арга хэмжээнүүд бол нийслэлийн ирэх оны төсвийн 10 хувийг дангаараа эзэлж байна. Үүн дээр халамжийн сангийн бүх хөрөнгийг хот 100 хувь өөрөө гаргана. Энэ нь төсвийн 20 хувь буюу 83 тэрбум төгрөг болж байгаа юм. Харин хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд 228 тэрбум төгрөг байсан бол энэ жил 202 тэрбум болж буурсан байгаа. Мэдээж нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
    -  “Иргэдийн оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгээс иргэдийн дийлэнх нь ямар санал гаргасан бэ? 
    -  Бид саналаа  гэр хороолол, орон сууцны хороолол гэж 2 төрлөөр авсан.  Үүнээс хамгийн их санал буюу 170 байршилд цэцэрлэг бариулахыг иргэд хүссэн. Мөн аюулгүй байдал чиглэлд камержуулах, тохь тухтай байх чиглэлд нийтийн эзэмшлийн зам талбайгаа цэцэрлэгжүүлэх, нийтийн үйлчилгээний чиглэлд автобусны буудал зогсоолуудыг оновчтой болгох шаардлагатайг иргэдийн өгсөн саналаас харж болно. Энэ бүгдийг хотын төсвийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө 13 тэрбумаар нэмэгдэж, 48 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон. Үүнийг дүүргүүдэд хувиарлаж иргэдээс ирсэн камержуулах, тоглоомын талбайг тохижуулах зэрэг саналыг шийдвэрлэнэ. Хамгийн чухал санал нь нийслэлийн хэмжээнд цэцэрлэг байгуулах шаардлагатай байна.  Иргэдийн санал, хэрэгцээ шаардлага, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг үндэслэн ирэх онд цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор шинээр барих ажлыг эхэлнэ. Харин улсын төсвийн хөрөнгөөр 11 цэцэрлэг, сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн Дэлхийн банкны дэмжлэгээр 17 цэцэрлэгийн ажил эхэлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад оруулна. 80 бага сургууль цэцэрлэгийн цогцолборын хувьд Улсын төсвөөс 9 сургууль барих хөрөнгийг шийдвэрлэж өгсөн. Нийслэлийн ИТХ-ын 11 сарын 28-ны ээлжит хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсөв эцсийн байдлаар батлагдахаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нээлттэй ил тод мэдээлж, танилцуулах болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!