MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дугаарын хязгаарлалтаар лхагва гарагт 200 мянган хэрэглэгчээс санал авна

    Дугаарын хязгаарлалтаар лхагва гарагт 200 мянган хэрэглэгчээс санал авна

    2013-11-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 23-ний өдөр болж, Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнг танилцуулж, хэлэлцлээ.

    Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр танилцууллаа.

    Танилцуулгад “Нийслэлийн иргэд хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлах хүсэлтийг Иргэдийн хүлээн авах төв болон цахим хуудсаар дамжуулан багагүй ирүүлсэн тул Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс 11-р сарын 13-наас 15 хүртэл 48 цагийнхугацаанд мессеж, цахим хуудас гэсэн 2 төрлөөр санал авлаа. Сайтуудаар авсан санал асуулгад давхардсан тоогоор 31280 хүн оролцож саналаа өгснөөс 72,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг зогсоохыг дэмжсэн бол мессеж санал асуулгыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 20-60 насны санамсаргүй сонгогдсон 103,997 хэрэглэгчийн дунд явуулахад 15,496хэрэглэгч хариу илгээснээс 50,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг цуцлахгүй гэж санал өгчээ. Санал асуулгын 2 төрлийн дүн зөрүүтэй гарсан тул эцсийн дүнг нийслэлийн нийт хүн амыг төлөөлж чадахуйц хамрах хүрээтэй Мобикомын хэрэглэгчдийн дунд дахин мессежээр санал авч гаргах учиртай гэж үзэж байна” гэлээ.

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд яагаад заавал Мобикомын сүлжээг ашиглаж байгааг тодруулахад “Өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны операторуудаас Мобиком, Unitel корпорациуд хэрэглэгчдээсээ санал асуулга аван дүнг нэгтгэх боломжтой техникийн бааз суурьтай бөгөөд үнийн хувьд Мобиком нь хамгийн хямд нэг мессежийг 12 төгрөгөөр илгээдэг бол Unitel-ийн хэрэглэгч рүү нэг мессежийг 250 төгрөгөөр илгээдэг. Тиймээс Мобикомыг сонгосон” гэсэн юм.

    Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Бид аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчмаар ажиллаж байгаа. Тиймээс иргэдээс дугаарын хязгаарлалтыг цуцлах санал нилээдгүй ирсэн учраас бид санал асуулга явуулж шийдэхээр болсон юм. Гэхдээ иргэд маань дугаарын хязгаарлалтыг зогсоовол замын хөдөлгөөн урьдын адил тэг зогсолттой болно гэдгийг бодох хэрэгтэй. Одоо шинэ жилийн баяр болох гэж байна. Дараа нь Сар шинийн баяр болно. Ингэхээр дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцвол багагүй асуудал үүснэ гэдгийг тооцоолоорой. Ямартай ч дахин санал асуулга явуулж, үр дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барья” гэж  хэллээ.

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд 11 сарын 27-ны лхагва гарагт 07-22 цагийн хооронд санал асуулга явуулах техникийн боломжтой Мобикомын 200,000 хэрэглэгчээс мессежээр, бусад үүрэн телефоны хэрэглэгчдээс нийслэлийн лавлагаа мэдээлийн 1200 тусгай утсаар санал авч, нэгтгэсэн дүнг эцсийн шийдвэр гаргахаар нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар боллоо.

    Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр гурван жилийн өмнө Улаанбаатар хотод 162 710 тээврийн хэрэгсэл байсан бол 2013 оны 8 дугаар сард гаргасан дүн мэдээгээр Улаанбаатар хотод 321.159 тээврийн хэрэгсэл байна. Эдгээрээс дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог бол хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг байнагэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс. 


    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!