Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11-р сарын 21-ний өдөр буюу Пүрэв гарагт 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар дараахь 10 асуудлыг хэлэлцэнэ.
- Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнгийн тухай танилцуулна.
- Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх тухай
- Нийслэлийн Эрүүл мэндийн зарим байгууллагуудыг менежментийн болон удирдлагын гэрээгээр ажиллуулж буй менежментийн багуудын гэрээний үүргийн биелэлтийг шалгасан ажлын хэсгийн тайлан
- Нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл
- Орон сууцны сангийн Зөвлөл байгуулах тухай
- Шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай
- Цахилгааны дэд станцын барилгын байршил тогтоох тухай
- Таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах тухай журмын төсөл
- Оршуулгын газрын хэмжээ, хамгаалалтын бүс тогтоох тухай
- Нийслэлийн бондын журмын төсөл дахин хэлэлцүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.