MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 2013 оны биелэлт 86,1 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 2013 оны биелэлт 86,1 хувьтай байна

    2013-11-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 11 сарын 18-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлт”-ийн талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н. Батаа танилцуулга хийлээ.
    Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11-р сарын 15-ны өдрийн 5/18 дугаар тогтоолоор “нийслэлийн Засаг даргын Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй гэсэн 5А бүлэг, 23 чиглэлийн 123 заалттай  мөрийн хөтөлбөр”-ийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Тогтоолын дагуу мөрийн хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 оны 11 сарын байдлаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт 86,1 хувьтай байна.
    Бүлэг бүрээр хэрэгжүүлж буй ажлуудаас нэг чиглэлийг онцлон товч танилцуулвал:
    1. Агаар цэвэр Улаанбаатар

    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр
    · Улаанбаатар хотод 4 байршилд 6,0 га талбайд нуур цөөрөм, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн, зураг төслийг боловсруулж, 2013 онд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Мөн хотын төвийн цэцэрлэгүүдийг орчин үеийн хотын нийтлэг стандарт, шаардлагад нийцүүлэн тухайлбал, Хувьсгалчдын цэцэрлэг, Хонхтой цэцэрлэг, Учралын болон Явуугийн цэцэрлэг гэх мэт цэцэрлэгүүдийг шинэчлэх ажлыг зохион байгуулаад байна.
    · Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг үе шаттайгаар зүлэгжүүлэх буюу хатуу хучилттай болгох журам гаргаж, хотын төвийн 24 байршлын 51,5 га талбайг зүлэгжүүлэх, 200,000 ширхэг амьд цэцгийг тарих зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
    · Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд  2011 оноос эхлэн  128000  гаруй эрчим хүчний хэмнэлттэй зуухыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлсэн байна.  Үүнээс 2013 онд нийт 25000 эрчим хүчний хэмнэлттэй зуухыг нийлүүлээд байна.
    2. Амины сууцтай Улаанбаатар 

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр
    · 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхэлж, эхний ээлжинд 20 байршлыг сонгон төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Одоогийн байдлаар төсөлд нийт 7 дүүргийн 1313,8 га талбай, 11161 нэгж талбарт 54250 хүн хамрагдаад байна.
    ·Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг АХБ-ны санхүүжилттэй 1,5 сая ам.долларын техникийн туслалцааны хүрээнд бэлэн болгоод байна. Мөн тус ажлын хүрээнд АХБ-наас 320 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийгдэж байна.
     
    3. Ажилтай, орлоготой Улаанбаатар
    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:
    • 2013 онд Нийслэлийн хэмжээнд 55.5 мянган иргэн байнгын болон түр ажлын байртай болсон.
    • Нийт бүртгэлтэй иргэдийн 2.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаагаас 38 хувийг тохирох ажилд зуучилсан.
    4. Аюулгүй, амгалан Улаанбаатар 

    Авто зам, тээврийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр
    • Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр 2013 онд Монгол улсын төсөв, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилт, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн нийт 221.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 88 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
    • Энэ онд 44 байршилд 145,56 км автозамыг шинээр болон шинэчилж барьжээ.
    5. Авлигагүй Улаанбаатар

    • Нийслэлийн 34 хороонд Иргэний танхимыг шинээр байгуулан “Авлигын эсрэг хамтдаа” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
    • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад 4 бүлэг, 20 арга хэмжээ бүхий  “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө”-г батлуулан мөрдөн ажиллаж байна.
    • Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрүүдийг www.ulaanbaatar.mn , www.1234.ub.mn сайтууд  дээр байршуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй  хүргэж  байна.
    • “Улаанбаатар сонсож байна” - Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвийг ажиллуулж, 1200 болон 1234 тусгай дугаарын утас, www.ub1200.mn, www.ub1234.mn цахим хуудсуудаар иргэдэд нээлттэй үйлчилж байна. Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр, тайланг хагас бүтэн жилээр гаргаж, тогтмол тайлагнаж байна.
    • Нийслэлийн орон нутгийн 2013 оны 1,2,3,4,5,6-р сарын орлогын мэдээ болон  Нийслэлийн дүүргийн төсвийн зарлагын гүйцэтгэлийн 1,2-р сарын мэдээнүүдийг www.ulaanbaatar.mn сайтанд  иргэдэд хүргэхээр  нээлттэй байршууллаа.
    Цаашид нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилттэй уялдуулан төлөвлөх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрэх үн дүнг нарийн тооцож тодорхойлох шаардлагатай гэдгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!