MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хороо бүрт тулгамдаж буй асуудлыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж байна

    Хороо бүрт тулгамдаж буй асуудлыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж байна

    2013-11-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 15-ны өдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн дүнгийн тухай асуудлыг хэлэлцлээ.

    Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм. “Нийслэлийн Засаг даргын А/498 тоот захирамжийн дагуу нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318,000 өрх бүрээс санал авах ажлыг 11 сарын 04-нөөс 11 сарын 14-ний өдрийн хооронд Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын нийт 284 албан хаагчид зохион байгууллаа. Өрх бүрээс орон сууц, гэр хорооллын өрх гэж ангилан 2 төрлийн саналын хуудсанд нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ,тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр санал авсан бөгөөд нийт саналын хуудсын 20 хувийг автомат машинаар уншуулж хороо бүрийн хамгийн их санал авсан бүтээн байгуулалтын ажлын саналыг гаргасан. Хэлэлцүүлгийн хуваарийн дагуу тухайн саналыг Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индекс, гэр хорооллын орчны зураглалтай харьцуулан иргэдэд танилцуулж, “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг хороо бүрд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн дүнд тухайн хорооны иргэд нийслэлийн ирэх оны төсөвт тусгах нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудаа нэгтгэн эцсийн байдлаар саналаа гаргажээ.

    Нийслэлийн хэмжээнд нэгтгэсэн саналын дүнг танилцуулвал:

    Нийгмийн чиглэлээр Орон сууцны хороололд бага сургууль 10 хувь, хүүхдийн тоглоомын талбай 23 хувь, биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбай 26 хувь, цэцэрлэг 41 хувь, Гэр хороололд бага сургууль 11 хувь, хүүхдийн тоглоомын талбай 15 хувь, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай 17 хувь, цэцэрлэг 57 хувь.

    Дэд бүтцийн чиглэлээр Дулааны шугамын шинэчлэлт 3 хувь, цахилгаан шугамын шинэчлэл 6 хувь, хороолол доторх авто зам 29 хувь, нэгдсэн граж, авто зогсоол 45 хувь, Гэр хороололд дулаан хангамж 14 хувь, цахилгаан хангамж 16 хувь, авто зам 16 хувь, цэвэр бохир усны хангамж 54 хувь.

    Нийтийн үйлчилгээний чиглэлээр Орон сууцны хороололд нийтийн тээвэр 14 хувь, утасгүй интернет 17 хувь, цахилгаан шат, дээврийн засвар 18 хувь, дугуйн болон гүйлтийн зам 22 хувь, нийтийн эзэмшлийн орон сууцны гадна дулаалга, засвар 29 хувь, Гэр хороололд худаг, ус түгээх цэг 14 хувь.

    Тохижилтийн чиглэлээр Орон сууцны хороололд хог тээвэрлэлт 12 хувь, явган хүний зам, гүүр 15 хувь,гэрэлтүүлэг 27 хувь, ногоон байгууламж 46 хувь, Гэр хороололд явган хүний зам, гүүр 16 хувь, хог тээвэрлэлт 16 хувь, ногоон байгууламж 24 хувь, гэрэлтүүлэг 44 хувь.

    Аюулгүй байдлын чиглэлээр Орон сууцны хороололд цагдаагийн пост 8 хувь, замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч 9 хувь, яаралтай үед саад учруулах барилга, хашаа хаалт 20 хувь,  ус зайлуулах далан, суваг 14 хувь, хяналтын камер 49 хувь, Гэр хороололд яаралтай үед саад учруулах барилга,хашаа хаалт 9 хувь,хяналтын камер 10 хувь, цагдаагийн пост 23 хувь, ус зайлуулах далан, суваг 58 хувь нь саналаа өгчээ.

    Эдгээр саналыг дүүрэг, хороо бүрээр гаргасан бөгөөд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр зэргийг үндэслэн ирэх оны төсвийн төсөлд тусгана” гэлээ.

    Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэл анх удаа төсвөө иргэдээрээ хэлэлцүүллээ. Хороо бүрд гарсан саналыг үндэслэн ирэх онд хамгийн багадаа нэг ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр жинхэнэ утгаараа иргэдийн санал бодит ажил болно. Мөн ирэх онд Орон нутгийн хөгжлийн сангаас хороодод 100-150 сая төгрөгийг хуваарилахаар төлөвлөж байгаа. Энэ хөрөнгөөр гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажил зэрэг ажлыг иргэд өөрсдөө зохин байгуулж хийх боломжтой ” гэдгийг онцлон хэллээ. Нийслэлийн Засаг дарга “Нийслэл анх удаа ирэх оныхоо төсвийг боловсруулахдаа иргэдээсээ санал авлаа. Богинохон хугацаанд энэ хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан нийт албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний энэ ажлыг сайшаан, дэмжсэнийг уламжилахад таатай байна. Цаашид жил бүрийн 9,10-р саруудад нийслэлийн ирэх жилүүдийн төсвийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар захирамж гаргасан байгаа. Тиймээс цаашид зохион байгуулалтаа улам сайжруулж, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэн ажиллана. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар нийслэлийн иргэн өөрийн төлсөн татвараа чухам юунд зарцуулахаа шийдэх эрхийг бид олгож байгаа гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Энэ нь шууд ардчиллын хамгийн чухал хэлбэр” гэлээ. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд иргэдээс авсан саналыг үндэслэн ирэх оны төсвийн төсөлд тодорхой саналуудыг тусган, нийслэлийн ИТХ-ын 11 сарын 28-ны ээлжит хуралдаанд өргөн барихаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!