Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу Нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд өрх бүрээс санал авахаар нийслэлийн 152 хороогоор дамжуулан 11 сарын 5,6-ны өдрүүдэд саналын хуудас тараасан.
Хэлэлцүүлгийн хуваарийн дагуу иргэдийн бөглөсөн саналын хуудсыг цуглуулан, автомат машинаар уншуулах ажил өнөөдөр эхэллээ. Хорооны ажилчид саналын хуудсаа цуглуулж, нийслэлийн ЗДТГ-т байрлах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах дэд хэсэгт хүлээлгэн өгөх бөгөөд 11 сарын 10-ны өдрийг дуустал иргэдийн саналыг автомат машинаар уншуулж, нэгтгэнэ.
Харин нэгтгэсэн мэдээллээр хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмблэн жагсаасны дараа 11 сарын 11-13-ны өдрүүдэд хороо бүр дээр “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэгийг зохион байгуулах юм. Энэ хэлэлцүүлгээр тухайн хорооны өрх бүрээс ирсэн саналыг хэлэлцэж, Нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд оруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
