Тус станцыг 10,8 га газарт барихаар тооцон зургийг нь баталсан бөгөөд 45 айлын 10 орчим га газрыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр бүрэн чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлжээ. “Амгалан” дулааны станцыг барих ажлыг БНХАУ-ын “СМЕС” төрийн өмчит үйлдвэрийн компани гүйцэтгэхээр шалгарч, ажлын гэрээг концессийн хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгсний дараа санхүүжилтээ авахаар хийсэн байна. Байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үрашигтай, техник технологи суурилуулахаар төлөвлөж байгаа станцын барилгын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Гэрээний дагуу ирэх оны 8-р сард Амгалан дулааны станц ашиглалтад орно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.