Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрыг төлөөлж, Дарга М.Галбадрах болон албаны бусад төлөөлөгчид Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хотноо 2013 оны 10 сард Биокомбинат ТӨААТУҮГ-ын шинэчлэх ажлын хүрээнд албан ёсны айлчлал хийлээ.
Уг айлчлалаар Монгол улсын Унгар улстай 2010 оны 2-р сард “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр байгуулах тухай” Хэлэлцээрийн хүрээнд 25 сая ам.долларын өртөгтэй Биокомбинат үйлдвэрийн сэргээн засварлах тухай хэлэлцээрийг шинэчлэх талаар Монголын Тал нь Унгарын талд Биокомбинат үйлдвэрийг сэргээн засварлахын оронд бүрэн шинэчлэгдсэн Биокомбинат барих хүсэлтээ албан ёсоор тавьлаа.
Талууд Монгол Улсын Үйлдвэр,
хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 3 дугаар сард байгуулагдсан Ажлын хэсгийн
гаргасан “Бүрэн шинэчлэгдсэн Биокомбинат”–ын талаар харилцан санал солилцож,
нэгдсэн тохиролцоонд хүрснээр БНУ Улсын нөхцөлт зээлийн тусламжтайгаар хийгдэх
Биокомбинат ТӨААТУҮГ-ын үйлдвэрийн бүрэн шинэчлэлийн төслийн цаашдын
хэрэгжилтэнд тодорхой ахиц гаргасан уулзалт боллоо гэж талууд дүгнэлээ