Төвийн бүсийн арга зүйн төвөөс Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын
дадлагын сургалтын хүртээмж, үр өгөөжийг сайжруулах, төгсөгчдийн ур чадварыг
дээшлүүлэх, чадамжид суурилсан сургалтын
арга зүйг дадлагын сургалтанд нэвтрүүлэх зорилгоор “Шилдэг заах арга зүйч багш” шалгаруулах
уралдааныг 2013 оны 10-р сарын 24, 25-ны
өдрүүдэд Зүүнхараа МСҮТ –д зохион байгууллаа. Уралдааныг дадлагын болон онолын сургалтын төрлөөр явуулж,
шилдгүүдээ тодруулсан юм.
Дадлагын сургалтын заах арга зүйч шалгаруулах уралдааныг 3 багц, 21 үзүүлэлтээр, онолын сургалтыг 8 багц, 20 үзүүлэлтээр дүгнэлээ.
Уралдаанд Төвийн бүсийн харьяаллын 13 сургуулийн 23 багш оролцож, заах ур чадвараа сорьсоноос
Онолын хичээлийн төрлөөр:
Зүүнхараа МСҮТ-ийн “Зах зээлийн эдийн засаг, бизнес эрхлэлт”-ийн багш Р.Мөнхжаргал тэргүүлж, Төв аймгийн Баянчандмань МСҮТ-ийн “Математик”-ийн багш Б.Эрдэнэжаргал удааллаа.
Дадлагын хичээлийн төрлөөр:
Төв аймгийн МСҮТ-ийн “Тогооч” мэргэжлийн багш М.Нансалмаа тэргүүлж, Дархан-Өргөө ПТК-ийн “Гагнуур”-ын багш С. Бүрэнжаргал удаалжээ.