MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ирэх онд “Ажилтай орлоготой монгол залуу хөтөлбөрт” 10 мянган залуус хамрагдана

    Ирэх онд “Ажилтай орлоготой монгол залуу хөтөлбөрт” 10 мянган залуус хамрагдана

    2013-10-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газар, Хөдөл­мөрийн яам, Монголын За­луу­чуудын холбоо, Залуу­чуудын Хөдөлмөрийн төв биржээс хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” чуулганыг өнгөрсөн ам­рал­тын өдөр Төрийн ордонд зо­хион байгууллаа.

    Улс орны бүтээн бай­гуу­­­лалтыг нэмэгдүүлэх, ир­гэдээ чадамжжуулах, сумын залуусыг хөгжүүлэх үүднээс “Ажилтай орлоготой Мон­гол хүн” үндэсний хөтөл­бөрийн хүрээнд  дээрх бай­гууллагууд өнгөрсөн зун гурван төслийг хэрэгжүүлж ийнхүү аж­лынхаа үр дүнг хэлэлцэв. 

    Тодруулбал “Сумын за­луус”, “Ажлын гараа”, “Ца­гийн ажил” төслийг энэ оны долоодугаар сарын 1-нээс хоёр сарын турш  21 аймаг, 331 суманд хэрэгжүүлж, нийт 3000 гаруй залууг ажил­тай болгосон байна. 

    Чуулганы үеэр Хөдөл­мөрийн сайд Я.Санжмятав “Бидэнд цаг бага байсан ч 21 аймагт хүрч ажиллан, аймаг бүрт 1-2 өвөлжөөг барь­сан нь сүү­лийн 30 жилд хийгдээгүй ажил болсон. Мөн  оюутнууд  хөдөө орон нутагт тө­­сөл бичих, англи хэл, компью­­терын сургалт явуул­сан. Ургац хураалтын ажилд 300 гаруй оюутанг ажиллууллаа. 

    Цаашид энэхүү аж­лыг улам   үр  дүнтэй  бол­гохын тулд төрийн бус бай­гууллагууд, ху­вийн хэвш­лийнхэн, ард иргэд­тэйгээ нягт холбоотой ажиллах нь зүйтэй юм гэдгийг харж байна” гэв. 

     Засгийн газ­раас орон ну­тагт  ямар  аж­лыг залуу­саар хийлгэх та­­­лаар тодорхой чиглэл  өгөх  юм  байна.  Ирэх жил  т­ө­сөв  төлөвлөгөөнийхөө баг­­таамжаас шалтгаалаад 10 орчим мянган оюутанг зу­ны амралтаар  нь ажил­луу­лахаар төлөвлөжээ. 

    Томоохон бүтээн бай­гуу­лалтын ажилд оролцсон залууст энэ жил тус бүр 500 мянган төгрөг өгсөн байна. Ирэх жилийн тухайд олон хүнийг хамруулах үүднээс 200  мянган  төгрөгийг тө­рөөс өгч, тухайн аж ахуйн нэгж тохиролцсоны  дүнд үүн дээр нэмж  цалинжуулах  аж. Оюу­тан залуусыг хө­дөлмөр эрх­лүүлэх  нь  ний­гэмшүүлэх, тө­лөв­шүүлэх  та­­лаасаа  чухал  ач хол­бог­долтойг хэлж байв. Мөн чуулга уулзалтын үеэр Ерөн­хийлөгчийн Там­­гын газ­рын дарга П.Цагаан “Монгол Улсын Ерөн­­хий­­­лөгчийг   тө­лөөлөн  мэнд­­­чил­гээ дэв­шүүлж бай­­гаа­­даа баяртай байна. Ерөн­­­хийлөгчийн Там­гын газ­­рын зүгээс “Ардын элч”, “Оюутан цэрэг”, “Мон­голын түүх”, “Улсын эрдэнэ” гэ­сэн дөрвөн хөтөл­бөр хэ­рэг­­жүүлэхээр болсон ту­хай­гаа мэдэгдлээ. 

    Дээрх хө­төл­бөр нь Мон­голыг хөг­­жүүлэх залуус руугаа  түл­хүү чиглэгдэх аж. “Ажилтай  орлоготой Мон­­гол залуу” чуулганы үеэр хий­­сэн ажлуудаа дүг­нэхийн зэрэгцээ, цаашид хийх ажлуудаа ярилцсан юм. 

    Ингээд  уг чуул­ганыг зо­хион байгуулагч болон орол­цогчидтой уулзаж ярилц­санаа хүргье.

    Залуусын идэвх санаачлага сайн байнa

    Энэ жил оюутан за­луу­­сыг нэгдсэн зохион бай­­­гуу­­лалтаар хөдөлмөр   эрх­­­­­лүү­лэх ажлыг зо­хион бай­­­­гууллаа. Хөтөл­бөрүү­дийг товчхон дүгнэж хэл­бэл?

    -Залуучуудын хол­боо­ны санаач­лагаар Хөдөл­мө­рийн яам 200 гаруй за­­луу­сынхаа хүчийг бү­тээн байгуулалтынхаа ажилд дайчлах үүднээс, Ерөн­­­­­хий­лөгчийн мөрийн хө­төл­бөрт тусгасан “Ардын элч” хөтөлбөрийн хүрээнд өнгөр­сөн зун энэ ажлыг эхлүүлсэн.

    Бид эхний ээлжид иргэдээ хүнсээр хангадаг малчид руугаа анхаарч, сүүлийн 20-30 жил анхаарал хандуулаагүй өвөлжөөг шинэчилсэн. Ирэх жил олон сумдаас ийм захиалга ирж байна. Мөн сумын залуус хөтөлбөрийн хүрээнд “Дөрвөн бэрх” баг маань жижиг, дунд үйлдвэрлэлийн төслөө хэрхэн бичихээс эхлээд олон сургалт явуулсан. Түүнчлэн их бүтээн байгуулалтын ажил руу бид 405 залууг илгээсэн. Үүн дээр ургацын үеэр ажилласан 300 залуу оруулахаар нийтдээ 2000 орчим залуу энэ төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан. Залуусын идэвх санаачлага сайн байна.

    Ирэх жил илүү олон за­луусыг хамруулна гэж байсан. Тэгэхээр төрөөс зар­цуулах мөнгөний хэмжээ ч нэмэгдэх байх?

    -Бид ирэх жил энэ хөтөл­бөрийг дахин хэрэгжүүлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулна. Энэ хүрээнд хамгийн доод тал­даа 10 орчим мянган залуу­сыг хамруулна. Сая бид ургац хураалтын үеэр өдрийн 20 мянгаар тооцоод, байр, хоолыг нь цаад газар нь хариуцаад ажиллуулахад багагүй үр дүн гарсан байна. Иймд цаашдаа 200 гаруй мянган оюутанг мэргэжлийнх нь дагуу аж­лууд дээр хуваарилаад ажил­луулах бодлого баримт­лана. 

    Ирэх жил бүх яамтай хамтарч ажиллана

    МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат 

    -Энэ жил хэрэгжсэн төс­лийн үр дүн ямар байв?

    -Төслийг хэрэгжүүлээд эргээд үр дүнг нь харахад ажилласан залуус болон МЗХ, Хөдөлмөрийн яам, мөн очиж ажилласан тухайн орон нутаг, суманд гээд бүгдэд нь үр дүнтэй ажил болсон. Өөрөөр хэлбэл бүх талууд үр дүнг нь үзсэн болохоор зөв төсөл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Мэдээж анх удаа хэрэгжсэн тул ал­даа, оноотой зүйл байсан. Энэ бүгдийг бид бүтэн сарын хугацаанд явагдсан тайлан­гийн хурлын үеэр олж ил­рүүлж, гаргасан алдаагаа дараа жилд давтахгүй байх чиглэлээр ажиллана. Энэ жил зөвхөн Хөдөлмөрийн яамтай хамтарсан бол ирэх жил бүх яамдууд болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудыг орол­цуул­на.

    -Ирэх жил эдгээр хөтөл­бөрүүдийг хэрэгжүү­лэ­хэд анхаарах зүйл юу байна?

    -Энэ жил Залуучуудыг тээвэрлэхээс эхлээд тухайн орон нутагт очоод амьдрах газар гэх мэтээр хүндрэлтэй асуудлууд байсан. Бид хувийн хэвшлийнхэнтэйгээ сайн хамтарсны дүнд энэ асуудлууд шийдэгдсэн. Мөн төсөв хэрэгжсэн сумдын тухайд энэ нь цоо шинэ үзэгдэл байсан тул Засаг даргаасаа эхлээд иргэд нь хүртэл маш их гайхаж хүлээж авсан. Харин яг өөрсдөд нь хэрэгтэй зүйл хийгээд эхлэхэд ажлыг нь дэм­жиж, ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаж ажилласан.

    Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ам сайтай байна

    ЭМШУИС-ын V дугаар дамжааны оюутан Х.Энх­түвшин

    “Миний хувьд оюутан залуусыг гэрээгээр ажил­луулах хөтөлбөр хэрэгжиж байгааг мэдээнээс харсан. Тэгээд хамрагдах ямар боломжтой талаар су­раад “Сумын залуус” төсөлд хамрагдсан. Манай баг Төв аймгийн Лүн суманд ажилласан. Зуныхаа ма­ралтаар ажилтай ор­логотой байсан даа баяртай байгаа”






    Идэр дээд сургуулийн I дам­­жааны оюутан А.Буд­дорж

    “Өмнөговь аймгийн хэм­­жээнд нийт 60 залуу “Сумын залуус хөтөлбөр”-т хамрагдсан. Бид айм­гийнхаа хэмжээнд юу хийсэн гэхээр “Хоггүй Даланзадгадыг бүтээцгээе” гэсэн уриан дор “Гялгар уут цэцэг биш” хөдөлгөөнийг зохион байгуулсан. Орон нутгийн иргэд залуучууд идэвхтэй оролцсон. Бид хогоо цэвэр­лэж чадсан. “Гялгар уут цэцэг биш” хөдөлгөөн до­лоо хоногт нэг удаа цэ­вэрлэгээний ажил явагдаж байгаа” гэв.

    Ийнхүү оюутан залуучууд маань өөрсдийнхөө ажил­ласан сум, орон нутагт ямар асуудал байгааг “Ажилтай орлоготой Монгол залуу” үндэсний чуулганы онцолж байсан. Харин зохион бай­гуулагчдын зүгээс ирээдүйн сэхээтнүүд ард иргэдийнхээ дунд орж, ажил амьдралыг нь судална гэдэг маш зөв зүйтэй ажил боллоо гэдгийг онцолж байв. 



    Өглөөний сонин Д.Баяржаргал

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!