MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Ажилтай, орлоготой Монгол залуус" чууллаа

    "Ажилтай, орлоготой Монгол залуус" чууллаа

    2013-10-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран  “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг зуны хоёр сарын турш амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн чуулга уулзалт 10 сарын 26-нд 10 цагаас Төрийн ордны их танхимд амжилттай болж өнгөрлөө. Чуулга уулзалтад МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат нар оролцсон юм.

      “Ажилтай орлоготой Монгол залуу”  хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус” , “Ажлын гараа”, “Цагийн ажил” төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд нийтдээ 3000 гаруй залуусыг хамарч, ажлын байраар ханган ажилтай, орлоготой болгосон байна. Уг чуулга уулзалтын үеэр  “Сумын залуус” “Ажлын гараа” төсөлд хамрагдсан 800 гаруй залуус оролцож зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрөөж, хөдөлмөрийн амт шимтийг хэрхэн мэдэрсэн талаарх арга, туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцлаа. 

      Залуус “энэ хөтөлбөр бидэнд хамгийн хэрэгтэй ажил болж чадлаа. Бид сурч буй мэргэжлээрээ төрөлх сум орон нутагтаа очиж, ажиллан тэнд амьдарч байгаа нутгийн хүмүүсийг сэрээж, манлайлан, идэвхжүүллээ. Уг төсөл дараа жил дахин хэрэгжинэ гэдэгт итгэж байна хэмээн” онцолж байсан юм. Өөрсдийн мэргэжлийн /англи хэл, бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн менежмент, компьютер/ дагуу сургалт явуулахын зэрэгцээ “Хариу нэхээгүй тус аян”-ыг  өрнүүлсэн  бөгөөд залуус шинийг санаачлан эрэл хайгуул хийж, олон олон шинэ санааг гаргаж ирсэн байлаа.  Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөлд хамрагдан ажилласан нийт залуусдаа баярын хүргэхийн зэрэгцээ залуу хүн залхууралгүй хийе гэсэн ажлынхаа эцэс хүртэл нь хөдөлмөрлөдөг байхыг  уриаллаа.  Төсөлд хамрагдсан залуусынхаа ажилтай танилцахын зэрэгцээ ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан  шилдэг залуусыг шагнаж урамшууласан юм.  

      “Сумын залуус” төслийн шилдэг багаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын  “4 бэрх” баг шалгарч  гишүүн бүрийг  зөөврийн компьютерээр, хоёрдугаар байранд Хөвсгөл аймгийн Тариалан сумын “4 бэрх” баг шалгарч сургалтын төлбөрийн тэтгэлэг буюу 500,000 мянган төгрөгөөр тус тус шагнагдлаа. Харин гуравдугаар байрт Хэнтий аймгийн Норовлин сумын” 4 бэрх” баг гадаад хэлний сургалтын төвд үнэ төлбөргүй суралцах бүтэн жилийн эрхийн бичгээр, тусгай байрт шалгарсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын” 4 бэрх” баг зургийн аппаратаар, Увс аймгийн Завхан сумын “4 бэрх  баг  боть номоор  тус тус шагнуулсан юм.

      Харин “Ажлын гараа” төсөлд хамрагдсан нийт “Гавшгай 15” залуусын шилдгээр  “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт ажилласан залуус тодорсон юм.

      Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “ Энэ жил “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд 3000 гаруй залуусыг ажлын байраар хангасан бол ирэх жил энэ тоог 3 дахин буюу 10 000 болгон нэмэгдүүлэх зорилттой байна” хэмээн онцоллоо.  Харин МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “ Монголын залуучуудын Холбооны нэн тэргүүний зорилт бол залуучуудыг мэргэжил боловсролтой болгохоос гадна ажилгүй залуучуудыг ажлын байраар хангана. Түүнээс гадна орон нутгийн залуучуудыг бригад болгон МСҮТ-ийн төвд ирэх оны нэг сараас эхлэн сургалт зохион байгуулж, компаниудад жуучилж өгөхөөр ажиллаж байна” гэлээ.

      Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулга уулзалтад оролцож буй оюутан, залуучуудад баяр хүргээд ном эрдэм сурахынхаа зэрэгцээ хөдөлмөрийн амтыг мэдрэх нь чухал. Орон нутагт, сумдад баг болж ажилласан залуус шинэчлэл хийж чаджээ. Энэ хөтөлбөрийг Засгийн газар дэмжиж үргэжлүүлнэ гэлээ. Мөн Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран оюутнуудыг цагийн ажил хийхэд туслаж, дэмжлэг үзүүлэхийг зөвлөлөө.

      Үндэсний хэмжээний томоохон төслийг санаачлан хэрэгжүүлж, ажлынхаа үр дүнг залуус болоод зохион байгуулагчид ийнхүү дүгнэсэн юм.  Ирэх жил 10,000 гаруй оюутан залуус ажлын байртай, орлоготой, үр бүтээлтэй ажиллахаар боллоо. Монголын залуус хэрхэн яаж, эвлэлдэн нэгдэж чаддаг болохыг төслөөс анзаарагдаж байсан юм.   

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!