MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар хотын дүрмийг боловсруулахдаа дэлхийн туршлагаас нэвтрүүлнэ

    Улаанбаатар хотын дүрмийг боловсруулахдаа дэлхийн туршлагаас нэвтрүүлнэ

    2013-10-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 24-ний ээлжит хуралдаанд  “Улаанбаатар хотын дүрмийн төслийг боловсруулах ажлын явц, АНУ-ын Денвер хотод ажилласан тайлан, цаашид хийх ажлын талаарх мэдээлэл”-ийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

    Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын өдөр тутмын амьдралын олон талт харилцааг зохицуулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах төслийг зохион байгуулах” тухай  А/509 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж,  зөвлөх үйлчилгээг “Ач холдинг” ХХК гүйцэтгэж байгаа юм. Улаанбаатар хотын дүрмийг боловсруулахдаа дэлхийн хөгжингүй хотуудын туршлагаас судлан, нэвтрүүлэхийг чухалчилж байгаа. Тиймээс төсөл боловсруулах ажлын хэсэгт зөвлөхөөр ажиллаж буй “Ач холдинг” ХХК-ийн зардлаар ажлын хэсгийн гишүүд АНУ-ын  Денвер хотод томилолтоор ажиллаж, тус хотын дүрмийн тогтолцоог судлах, дүрмийг боловсруулахад юун дээр анхаарч ажиллах талаар туршлага судаллаа. Денвер нь АНУ-ын Колорадо мужийн хамгийн их хүн амтай хот бөгөөд 600,000 орчим оршин суугчтай, 10000 орчим хотын албан хаагчтай юм. Томилолтын багийнхан Денвер хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний газар,  АНУ-ын хотуудын үндэсний холбооны үйл ажиллагаатай танилцжээ.  Денвер хотын Үндсэн дүрэм нь хотын Засаг захиргаа, оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулдаг хотын үндсэн баримт гэж үздэг бөгөөд дүрмийн хэрэгжилт, зохицуулалтын үр нөлөөг 10 жил тутам эргэн нягталж, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагатай эсэхийг тогтоодог байна. Хамгийн чухал нь Денвер хотынхон Үндсэн дүрмээ оршин суугчдаараа хэлэлцүүлэн,  багц дүрмүүдээ хотын зөвлөл нь баталж, журмаа агентлагууд нь боловсруулан хуулийн газраараа хянуулдаг байна. Дүрэмд тодорхой үйлдлийг тусгасан бөгөөд цагдаа, хүүхэд харах үйлчилгээ, архи, тамхи гээд 59 төрлөөр ангилан заажээ.

    Денвер хотын жишгээр Улаанбаатар хотын дүрмийг боловсруулахдаа иргэдээрээ хэлэлцүүлж, тэдний саналыг тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун онцоллоо. Мөн АНУ-ын Денвер хоттой мэргэжилтэн солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэн туршлага судлах хэрэгтэй гэсэн юм.  Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот дүрэмтэй болох нь иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх боломжийг олгох гол зүйл болно. Дэлхийн хөгжингүй хотууд бүгд өөрийн гэсэн хотын дүрэмтэй байдаг.Дүрэмгүй хот, хуульгүй улстай адил. Тиймээс бид бүх нийтээрээ хэлэлцүүлж, Үндсэн дүрмээ боловсруулах хэрэгтэй.” гэлээ. Улаанбаатар хотын Үндсэн дүрэм боловсруулах талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд тусгайлан дэлгэрэнгүй хэлэлцэж, саналаа тусгахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!