MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ц.Элбэгдорж: Асуудлын шийдлийг иргэдтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй

    Ц.Элбэгдорж: Асуудлын шийдлийг иргэдтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй

    2013-10-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр нийслэлд ажиллаж, цаг үеийн ажилтай танилцлаа. Нийслэлийн 374 жилийн ойн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн ажилтай танилцаж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга талархал илэрхийллээ. Нийслэлийн шинэчлэлийн баг энэ өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Төрийн үйлчилгээний шинэчлэл болон иргэдийн оролцоо идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх талаар хийсэн ажил, бүтээн байгуулалтын ажлын явц цаашдын зорилтын талаараа ерөнхийлөгчид  танилцууллаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох зорилгоор Засаг даргын захирамж, гадаад томилолтын зардлын тайлан, төсвийн тайлан, тендерийн мэдээллийг  ил тод болгож, нийслэлээс гарах шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр гарсан шийдвэр үр дүнд хүрч, бидний ажил урагштай байна” гэж хотын дарга хэллээ.  Мөн хотод хийсэн бүтээн байгуулалтын ажлууд өмнөх жилүүдээс хэд дахин өссөн, жил гаруйн хугацаанд 145,4 км авто зам шинээр барьж өргөтгөсөн, иргэд орчноо сайжруулах санаачлага гаргаж бүтээн байгуулалтаа өөрсдөө гардан хийдэг болсон, нийслэлийг цэцгээр гоёсон, гудамж, талбайгаа угаадаг болсон гээд шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлуудаасаа танилцуулсан юм. Тэрээр төсвийг танаж тайрч байгаа нь бүтээн байгуулалтын ажилд саад учруулж байгаа гол бэрхшээл болж байгааг Ерөнхийлөгчид дуулгалаа. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд 25,4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ нь жилд дунджаар 2,8 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн үг. Бид ирэх оны хөрөнгө оруулалтыг энэ жишгээр тооцон нарийн судалгааг гаргасан” гэв.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төсвийн танаж тайрч байгаа нь  гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ багассантай холбоотой. Тиймээс бүтээн байгуулалтын ажилд гадны хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах,  хөнгөлөлттэй зээлээр хөрөнгө оруулалтаа босгох хэрэгтэй, 30-40 жилийн хугацаатай хөнгөлттэй зээл бондоос хамаагүй бага зардалтай, хөнгөн нөхцөлтэй байдаг. Тиймээс хөрөнгө оруулалтын орчноо бий болгож дараа нь хөнгөлттэй зээл, хамгийн сүүлд бондын хөрөнгийн тухай ярих хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Улаанбаатар хотын удирдлагуудын гаргасан шийдвэр 48 цагийн дотор  цахим хуудсанд тавигдаагүй бол хүчингүйд тооцогддог болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр www.ulaanbaatar.mn цахим хуудсанд нэвтэрч, Засаг даргын Захирамж, төсөв, тендер, гадаад томилолтын зардлын тайлантай танилцсан юм.  Уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн уулзалтаар ажиглагдсан нэг зүйл бол та бүхэн үлгэр дууриал авахаар олон ажлыг хийсэн нь харагдлаа. Улаанбаатар хотод хийгдэж байгаа сайн зүйлс нь бусад аймаг, сумдад сайн үр нөлөө, сайн жишиг үзүүлдгийг ажигласан. Аймаг, сумын Засаг дарга нар аймаг, сумынхаа хэмжээнд нийслэлтэй ижилхэн зүйл яриад эхэлдэг. Иймээс та бүхэн энэ эрчээрээ улам сайн ажиллаарай.  Асуудлын шийдлийг иргэдтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй. Юмыг зөв шийдье, төр сайн ажиллая гэвэл улам нээлттэй байж, иргэдийг улам илүү оролцоотой байлгах хэрэгтэй. Тэгвэл хүмүүс илүү итгэлтэй болж, асуудлыг ойлгоно.  Төрийг харддагаа болино. Төрийн нэр хүнд, үйлчилгээ улам сайжирна. Нэг зүйл хүсэхэд ажлаа хэмжиж болохуйц, хүрч болохуйц болгоххэрэгтэй. Энэ нь Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын түвшинг тодорхойлох. Энэ жил өрсөлдөх чадвараараа ийм төвшинд байна, дараа жил энд хүрнэ гэж зорьж ажиллаж, зэрэгцүүлж харах юмыг бий болгох хэрэгтэй. Өмнө хийж байгаагүй шинэ ажлыг ойролцоо бүс нутгийн бусад хотуудтай зэрэгцүүлж болно.

    Монголын төрийг лиценз, тусгай зөвшөөрлөөс салгах хэрэгтэй. Зарим ажлыг гэрээгээр шилжүүлж болно. Төр шаардлагагүй ажил, лиценз зөвшөөрөл, ашиг сонирхол, авлига, хахууль хөөцөлдсөн буруу ажил хийж байвал үүнийг мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, иргэд рүү шилжүүлж болно. Бизнес болгож болно. Тэгвэл төрийн хэмжээ багасна. Барилгын зургийн зөвшөөрлийг энд нэг хэлтэс юм уу, Барилгын яам олгодогийг болиулаад барилгын зурагт дүн шинжилгээ хийдэг, хариуцлагаа хүлээсэн мэргэжлийн холбоо нь зөвшөөрөл өгдөг байя. Харин төр хянадаг байх ёстой. Хууль зөрчсөн байвал төр шийднэ. Гэтэл зөвшөөрөл өгдөг бизнесийг нь төр авчихаад байна. Үүнээс болж Монголын төр маш их томорсон. Хөрөнгө оруулалт, цэцэрлэг, сургууль, иргэдийн нийгмийн асуудлыг шийддэг төсөв нэмэгддэг, төрийн захиргааны шинжтэй бусад төсвийг хэдэн жилээр царцаах хэрэгтэй. Ингэвэл манай төрийн байдал байрандаа очно. Үүнийг хийхэд Улаанбаатар хот, Улаанбаатар хотын удирдлага манлайлж, энэ санаачлагыг дэмжиж ажиллаарай. Хүрсэн амжилтаа улам баталгаажуулж, цаашдаа улам сайн ажиллаарай. Ингэж итгэж байгаа шүү” гэлээ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!