Нийслэлийн 374
жилийн ойг тохиолдуулан цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа алба хаагчдын
дунд цэрэг-спортын цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн нь цэргийн дүйцүүлэх
алба хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж, бие бялдарын хөгжил,
чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлж, сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж, иргэн,
цэргийн харилцааг бэхжүүлсэн арга хэмжээ болсон юм. Энэ удаагийн тэмцээнд 9
дүүргийн баг тамирчид оролцож, тэргүүн
байрыг Багануур дүүргийн “Сүлд” баг эзэлж, Чингэлтэй дүүргийн “Дуулга”, Хан-Уул
дүүргийн “Ялалт” багууд хоёр, гуравдугаар байрт шалгарлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээллээ.