Нийслэлийн Засаг
дарга “Удирдах хороо байгуулах тухай” А/955 тоот захирамж гаргалаа. Захирамжийн
дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагатай
уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг журамлах, 2014-2021
онуудад хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын
удирдах хороог байгууллаа. Тус хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Хот
байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллах
бөгөөд холбогдох агентлаг, хэлтсийн дарга нар гишүүнээр ажиллана. Харин “Хөрөнгө оруулалтын удирдах хороо”-ны
Техникийн зөвлөлийг Улаанбаатар хотын
Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал удирдана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.