MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Монголын алт” компаний бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

    Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Монголын алт” компаний бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

    2013-10-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнгөрөгч амралтын өдрүүдэд “Монголын алт” компаний бүтээн байгуулалтын төслүүдийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.  Тэрээр МУ-ын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Монголын алт” компаний хэрэгжүүлж байгаа Цагаан суваргын зэс молибедины хүдэр олборлон боловсруулах үйлдвэр, Хөх цавын шохойн ордыг түшиглэн барих цементийн үйлдвэр, Хийт бетоны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм. 

    “Эдгээр төслүүдийг хэрэгжүүлсэнээр бүс нутгийн хөгжил хурдсах, үйлдвэрлэл ашиглалтад орсноор 1600 орчим ажлын байр шинээр нэмэгдэх, байгаль орчинд ээлтэй технологи нутагших, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт нэмэгдэх, Монгол улсын гадаад худалдааны тэнцвэр сайжрах зэрэг олон эерэг талууд бий болохоос гадна үндэсний боловсон хүчин өсөж хөгжих ач холбогдолттой” хэмээн компаний удирдлагууд энэ үеэр танилцуулж байлаа.

    Мөн манай улс цементийн хэрэглээнийхээ 59 хувийг урд хөршөөс авдаг. Хөх цавын шохойн цементийн үйлдвэр ирэх оны 4-р улиралд ашиглалтанд орсноор энэ байдал эрс багасна. Энэ хэрээр цементийн үнийн огцом өөрчлөлт буурах төдийгүй, өртөг хямдарна гэж тооцсон байна. Үйлдвэр хоногт 3000 тонн клинкер, жилд 1 сая тонн хуурай аргаар боловсруулсан цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлд нийт 350 байнгын шинэ ажлын байр бий болно.

     Харин 2014 оны 4-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгаа Хийт бетоны үйлдвэр хоногт 900м3, жилд 270 000 м3 хийт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Хийт бетон үйлдвэр ашиглалтанд орсноор барилгын салбарт хэрэглэж байгаа чанарын шаардлага хангаагүй хөөсөн бетон, тоосгон зэрэг ханын дүүргэгч материалуудыг орлох бөгөөд ОУ-ын стандартад нийцсэн, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, дулааны алдагдалгүй эрчим хүчний хэмнэлттэй шинэ дэвшилтэт ханын материал үйлдвэрлэх боложмтой болно. Үүнийг дагаад орон сууцны үнэ ч буурах боломжтой гэлээ.

    Харин Цагаан суваргын зэс молибедины ордыг ашиглан баяжуулах үйлдвэр байгуулсанаар 1316 000 тонн зэсийн, 4 400 тонн молибединий баяжмал боловсруулахаас гадна 1128 шинэ ажлын байр бий болох бөгөөд уг орд нь 6 сая тонн зэс, 66 мянган тонн молибендин, 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй байна.

    Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав дээрх танилцуулгыг сонссоны дараагаар “МАК-ын хэрэгжүүлж, байгаа томоохон төслүүдийн бүтээн байгуулалтанд оролцох нарийн мэргэжлийн боловсон хүчин манай улсад дутагдалтай байгаа. Тиймээс иргэдээ байнгын ажлын байртай болгох төслүүдийн бүтээн байгуулалтанд нарийн мэргэжлийн гадаад ажилчдыг дагалдуулж үндэсний мэргэжилтнүүдээ чадавхижуулах нь зүйтэй. Мөн эдгээр бүтээн байгуулалтын үйлдвэрлэл ашиглалтад ороход түүхий эд болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээг бэлтгэн нийлүүлэгчдийг одооноос эхэлж чадавхижуулах асуудал ч давхар яригдах шаардлага бий болоод байна. Бүтээн байгуулалт хэр хурдацтай явагдана. Тэр чинээгээр иргэдийн маань байнгын ажлын байртай болох хоног хугацаа ойртож байгаа учраас аль болох бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хийж, төлөвлөсөн хугацаандаа үйлдвэрээ ашиглалтанд оруулах нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

    Мөн тус  компаниас өнгөрсөн хугацаанд 7000 орчим мэргэжилтэй ажилтан амжилттай бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлээд байгаа “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамтран ажиллаж, мэргэжилтэн ажилтанаа бэлтгүүлэх сонирхолтой байгаагаа энэ дашрамд илэрхийлж байлаа.

    Ямартай ч уг төслүүдийн хүрээнд Дорноговь болон Төв аймагт ашиглалтанд орох 3 үйлдвэр баригдсанаар нийтдээ 1568 байнгын шинэ ажлын байр бий болох боломжтой байгаа нь тухайн бүс, орон нутгийн иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ улсын нэгдсэн төсөв, эдийн засгийн салбаруудын өсөлтөд ч хувь нэмэр оруулах юм. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!