Нийслэлийн Засаг даргын “Эрүүл
аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалыг батлах тухай” 01 тоот захирамжийн
дагуу нийслэлийн 9 дүүргийн “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоосон. Энэ үзүүлэлтийн дагуу амьжиргааны
түвшин доогуур өрхийн эзлэх хувийг дүүрэг тус бүр дээр нийт хүн амд тооцон гаргахад
Баянгол дүүрэг 3,55 хувь, Хан-Уул дүүрэг 5,8 хувь, Сүхбаатар дүүрэг 7,08 хувь,
Чингэлтэй дүүрэг 7,88 хувь буюу хэвийн үзүүлэлттэй
гарчээ. Харин Сонгинохайрхан дүүрэг 11,29 хувь, Багахангай дүүрэг 11,68 хувьтай
гарсан нь дунд, хамгийн тааруу үзүүлэлт буюу хамгийн их амьжиргааны түвшин
доогуур өрхтэй дүүргээр Баянзүрх дүүрэг 14,02 хувь, Багануур дүүрэг 23,5 хувь,
Налайх дүүрэг 41,37 хувьтай байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.