Удахгүй болох Нийслэлийн өдрийг угтаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс 2013 оны 10 дугаар сарын 19-ний бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү цэвэрлэгээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж болон ЕБС-ийн 10,11-р ангийн сурагчяид оролцож нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдал, жалга гудамжинд хөлдсөн бохир ус, хальтиргааг арилган, цэвэрлэж зайлуулах ажлыг хийсэн байна. Мөн энэ хүрээнд орон сууцны орц, лифтэнд их цэвэрлэгээ хийсэн байна. “Нийслэлийн өдөр”-ийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг Багануур дүүргийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдлагаар ханган, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Автожим НӨҮГ, Хороод, СӨХ-үүдтэй хамтран зохион байгуулж ажлын хэсгийн гишүүд тухай бүрд нь хяналт тавьж ажиллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн нийт 152 байгууллага, аж ахуйн нэгж ерөнхий боловсролын 2 сургуулийн 10,11-р ангийн 298 сурагч, 5 хорооны 1100 иргэн идэвхтэй оролцож нийт 30 гаруй га газрыг цэвэрлэн 80м3 хог цуглуулж ачуулсан байна.“Автожим” НӨҮГ нь уртасгасан цагаар 2 хог тээврийн машин 2 жолооч, 2 ачигч ажилуулсан бөгөөд томоохон аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа өөрсдийн техникээр ачиж тээвэрлэлээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд “БЗӨБЦТС” ТӨХК, Эрүүл мэндийн нэгдэл, “Багануур Дулааны станц” ТӨХК, Онцгой байдлын хэлтэс, “Тавлаг-Өргөө”, “Шинэ-Элч” СӨХ-д сайн оролцсон бол Төмөр замын өртөө, “Автодрем” ХХК, Хаан банк, Голомт банк, Төрийн банкууд оролцоогүй байна.