MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сан иргэдэд нээлттэй ажиллана

    Жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сан иргэдэд нээлттэй ажиллана

    2013-10-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргасан зээл, төслийн сонгон шалгаруулалт, яамнаас баримталж буй бодлогын талаар өнөөдөр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан, ЖДҮХС-ийн захирал Б.Баттүвшин нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга “Төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ эрхлэгчид их сонирхдог. Үүнтэй холбоотой санал гомдол манай яаманд их ирдэг. Энэ сангийн ажиллагаа нийтэд ил тод биш байна. Төсөл хүлээн авах хугацаа тодорхойгүй гэх мэт гомдол байдаг. Уг гомдлын мөрөөр эхний ээлжинд сангийн ажлаа ил тод болгохоор ажиллаж байна.Тиймээс та бүхэн ямар хугацаанд төсөл хүлээн авах болон өнгөрсөн онуудад зээлд хамрагдсан иргэд, аж ахуй нэгж байгууллагын мэдээллийг манай яамны цахим хуудаснаас авч болно. Цаашид Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сан улам нээлттэй, ил тод ажиллах болно”гэдгийг онцоллоо.

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус сангаас 2009 оноос жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн бөгөөд энэ нь долоон хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай юм. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эхний жилд үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлж, зөвхөн хүүг төлөх байдлаар шийдэж байсан ажээ. Харин хоёр дахь жилээс үндсэн зээлээ төлж эхлэх бөгөөд үйлдвэрлэгчдийг зээлийн дарамтанд оруулахгүйн тулд ийнхүү уян хатан нөхцөлийг санал болгодгийг албаныхан онцолсон.

    2013 есдүгээр сарын 30-ны байдлаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 5.549 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төслийг шалгаруулж нийт 489.5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсэн байна. Зээлийн үр дүнд 26.492 үндсэн ажлын байр бий болж 17.365 ажлын байрыг хэвээр хадгалан үлджээ. Тус санд энэ жил Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 39 тэрбум төгрөгийг иргэд, ЖДҮ эрхлэгчдийн ирүүлсэн төсөлд зээлээр гаргасан байна. Үлдсэн хөрөнгийг мөн зээлд зарцуулахаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сан төслийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл зарлажээ. Төсөл сонгон шалгаруулах хурлын комисс арванэгдүгээр сарын 11-нд хуралдаж, зээл олгох жижиг дунд үйлдвэрлэгчдийг сонгож, Хөдөлмөрийн яамны цахим хуудсанд мэдээллэх юм.

    Ингэснээр урьд нь зээлийн холбогдолтой аливаа маргаан, гомдлыг таслах боломжтойг албаныхан хэлсэн юм. Тухайлбал, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авахад танил тал их нөлөөлж байна гэсэн зөрчил, шүүмжлэл гардаг бөгөөд ийм асуудлыг үүсгэхгүйн тулд зээл хүсэгчдийн мэдээлэл, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод явуулдаг болсон байна.

    Түүнчлэн ЖДҮ-ийг дэмжихийн тулд тал бүрийн үүрэг оролцоог сайжруулахын тулд Зээлийн батлан даалтын сантай хамтарч зээл олголтыг уян хатан болгож байгаа гэлээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээл авах хүсэлтээ гаргасан хүмүүст барьцаа хөрөнгийн шаардлагыг адил тавих юм. Хэрэв нийгэмд ажлын байр бий  болгох боломжтой, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн төсөл байсан ч зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай байвал Зээлийн батлан даалтын сангаар ийнхүү шийдүүлэх боломжтой ажээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!