MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нийтдээ 489,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ

    Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нийтдээ 489,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ

    2013-10-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/ нь “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль”, “Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хууль”, “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль”, “Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого”-ын хүрээнд” ЖДҮ эрхлэгчдэд зориулж 5 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлийг олгож байна. Үүний хүрээнд ЖДҮ эрхлэгчдэд эхний жилд үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж зөвхөн хүүг төлөх, хоёр дахь жилээс үндсэн зээлээ төлж эхлэх хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг банкаар дамжуулан олгох боломжтойгоос гадна санхүүгийн түрээс буюу лизингээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, мөн барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан зээлийн давхар батлан даалт гаргах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

    2013 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 5,549 аж ахуй нэгж байгууллага, иргэдийн төслийг шалгаруулжнийт 489,5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсэн байна. Зээлийн үр дүнд нийтдээ 26,492 үндсэн ажлын байр нэмэгдэж, 17,365 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.

    Зээлийн эх үүсвэрүүдийг ангилж үзвэл:

    2009 онд улсын төсвөөс 30 тэрбум төгрөг, банкны оролцооноос 8,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, нийт 38,6 тэрбум төгрөгийн зээл олгосон.

      2010 онд улсын төсвөөс 30,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, мөн өмнөх оны эргэн төлөлт болон банкны оролцооноос 9,7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, нийт 40,1 тэрбум төгрөгийн зээл олгон, зээлийн эргэн төлөлт 100 хувьтай байсан нь энэхүү хөнгөлөлттэй зээлийн эрэлт хэрэгцээ их, үр дүн өндөр байгааг харуулж байна.

    Харин 2011 онд Улсын Их хурлын А/30 дугаар тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн салбар болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргаж, уг бондын эх үүсвэрээс 150 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, үүн дээр эргэн төлөлт нэмэгдэн, нийтдээ 175,1 тэрбум төгрөгийн зээл олгосон.

    Мөн ЗГ-ын бондын хөрөнгөнөөс ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх чиглэлд 150 тэрбум төгрөгийг тухайн үеийн ХХААХҮЯамнаас байгуулсан ажлын хэсгийн шийдвэрээр олгосон байна.

    Дээрх бондын хүүг төрөөс хариуцаж 44,5 тэрбум төгрөгийн хүүг төлсөн бөгөөд бондоос олгогдсон зээл нь  2016 онд бүрэн төлөгдөж дуусах төлөвлөгөөтэй байна.

    Түүнчлэн 2012 онд зээлийн эргэн төлөлтөөс төвлөрсөн 25,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдсон бол

    2013 оны хувьд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилт, эргэн төлөлтөөс 28,7 тэрбум төгрөг төвлөрч 2013 оны 9-р сарын 30-ний байдлаар 47,5 тэрбум төгрөгийг бүс нутгийн хэмжээний зээлд /100 сая төгрөгөөс дээш/ олгосон байна.

    Мөн Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/39 тоот тушаалаар 12,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Аймаг, дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулан иргэдэд олгож байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн дээрх зээл нь 2018 онд бүрэн төлөгдөж дуусах юм.

    2010-2011 онд санхүүгийн түрээсийн үйлчилгээнд / тоног төхөөрөмжийн хөнгөлөлт/ 60 ААН, иргэн хамрагдаж 2,6 тэрбум төгрөгний хөнгөлөлт эдэлсэн байна. Санхүүгийн түрээсийн дээд хэмжээ нь 100 сая төгрөг бөгөөд 10 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай байдаг.

    Зээлийн батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлдэг. Батлан даалтын дээд хэмжээ нь 250 сая төгрөг бөгөөд 5 жилийн хугацаатай, 1-2 хувийн шимтгэлтэй байдаг. Тодбуулбал, 1 жил хүртэл батлан даалт гаргахад 1хувь, 2 жилээс дээш батлан даалт гаргахад 2хувийн шимтгэлтэй.

    Одоогоор тус сангаас 23 ААН, 37 иргэнд 19 тэрбум төгрөгний батлан даалтийг гаргасан байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!