Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муур олширч иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас золбин нохой, муур устгах ажлыг эрчимжүүллээ. Нийслэлд 200 мянга орчим золбин нохой, муур байгаа бөгөөд тэдгээрийг устгахаар 11 гэрээт анчин ажиллаж байгаа нь хангалтгүй гэдгийг албаныхан хэлж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 сарын 17-ны хуралдаанаар золбин муур, нохой устгалын зардлыг шинэчлэн тогтоож нэг нохой, муурыг 5000 төгрөгөөр устгадаг байсныг 7500 төгрөг болгож өөрчилсөн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.