MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Ажилтай, орлоготой Монгол хүн" Хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганы зөвлөмж

    "Ажилтай, орлоготой Монгол хүн" Хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганы зөвлөмж

    2013-10-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Засгийн газрын хөдөлмөрийн салбарт дэвшүүлсэн зорилт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганд оролцогч төлөөлөгчид:

    Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төрийн үүрэг, оролцоог боловсронгуй болгох, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх, хөдөлмөрийн харилцааны бодлогын шинэчлэл хийх болон жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцээд,

    Монгол Улсын Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, төв, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжид хандаж,

    Хөдөлмөрийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэний нийгмийн оролцоог идэвхижүүлэх хүрээнд дараах зөвлөмжийг гаргаж байна. 

    Нэг. Бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд:

    1.  Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэр болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлыг хамарсан хөдөлмөрийн салбарын дунд болон урт хугацааны стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулах;

    2.  Эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээ, олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөдөлмөрлөх эрх, эрх чөлөөг баталгаажуулах, ажил олгогч, ажилтны эрх тэгш байдлыг хангах, хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохицуулах, одоо мөрдөж байгаа хуулиар нэгэнт тогтоосон баталгаат түвшинг дордуулахгүйгээр Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хуулийн шинэчлэл хийх;

    3.  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах замаар цалин хөлсийг индексжүүлэх эрх зүйн орчинг бий болгох;

    4.  Нийгмийн даатгалын шинэчлэлтэй уялдуулан ажилгүйдлийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын өнөөгийн тогтолцоог шинэчилж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх;

    5.  Жижиг, дунд үйлдвэрийг татвар, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж, тэдгээрийг чадавхижуулах үр өгөөж өндөртэй байх нөхцөл боломжийг бүрдүүлэн, бүтээгдэхүүн борлуулалтын зах зээлийг бий болгох үүднээс нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх цогц асуудлыг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрт тусган батлуулах;

    6.  Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэн ажил, мэргэжлийн болон мэргэжлийн ур чадварын сургалтын стандартыг боловсронгуй болгож , үндэсний мэргэшлийн тогтолцоог нэвтрүүлж хөгжүүлэх;

    7.  Залуучууд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид,хөгжлийн бэрхшээлтэй иргэд, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийг жижиг зээлийн механизмаар дэмжих, эрсдлийн болон баталгааны санг бий болгон зээл, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг хадгалах, бий болгох арга хэмжээг хэрэгжүүлэх.

    Хоёр. Хөдөлмөрийн салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах хүрээнд

    1.  Хөдөлмөрийн салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах, салбарын яамд, орон нутаг, үйлдвэрчний болон ажил олгогчдын, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр:

    1.1. Салбарын түвшинд тарифын хэлэлцээрийн зарчмаар салбарын үндсэн цалин хөлсний тогтолцоо, зохицуулалтын зохистой механизмыг бүрдүүлж, 2014 оноос уул уурхай, барилгын салбараас эхлэн хэрэгжүүлэх; 

    1.2. Ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, ажил мэргэжлийн стандарт бий болгох, мэргэшлийн зэргийн салбарын тогтолцоог нэвтрүүлэхэд салбар, мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх, зөвшилцлийн механизмыг бүрдүүлэх;

    1.3. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхижуулах, хөгжүүлэхэд анхаарч бизнесийн сургалтыг тогтмолжуулах, техник, технологийн мэдээллээр хангах;

    1.4. Жижиг, дунд  үйлдвэрийг төрөлжүүлэн, бүсчлэн хөгжүүлэх, үйлдвэрийн байр барих газрыг аймаг, нийслэлийн газар төлөвлөлтийн төлөвлөгөөнд тусган олгодог байх;

    1.5. Өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө, хүчин чадал нэмэгдүүлэх, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх зэргээр төрийн дэмжлэгт хамруулах.

    1.6. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаад эргэн ирж буй иргэдэд нийгмийн түнш, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоонд түшиглэн нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн байдлыг танилцуулах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх цогц асуудлыг тусгасан хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.

    2.  Шинээр зохион байгуулагдан ажиллаж байгаа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр:

    2.1. Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд нь “Ажилтай, орлоготой Монгол хүн” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагууд, бизнес инкубаци, бизнесийн хөгжлийг дэмжих төв, хөдөлмөрийн хувийн биржүүд болон холбогдох бусад байгууллагуудын үйл ажиллагааг уялдаа, зохицуулалтаар хангаж ажиллах;

    2.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Сум хөгжүүлэх сан болон улсын төсвөөс хуваарилагдсан хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжийг нэмэгдүүлж, хэрэгжилтэд нь хөндлөнгийн хяналт хийлгэх, иргэдэд ил тод, нээлттэй болгох;

    2.3. Хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах зэрэг асуудлаарх дэд хороо, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, эдгээр хороо, зөвлөлийн бүтцээр дамжуулан орон нутагтаа нийгмийн түншлэлийг хөгжүүлэх;

    2.4. Орон нутагт ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад нутгийн захиргааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, тодорхой төсөв, зардлыг аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлж байх;

    2.5. Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид, сургалтын байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллах замаар хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;

    2.6. Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүдийг нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу шинэчлэн тооцон тодорхойлж, орон нутгийн түвшинд хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын дүн шинжилгээ хийх;

    2.7. Орон нутгийн онцлог, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын судалгаанд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл боловсруулж, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл болон Үндэсний зөвлөлөөр батлуулж хэрэгжүүлэх;

    2.8. 2014 оныг “Иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний жил” болгон зарлаж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах.

    Гурав. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийгмийн оролцоог идэвхижүүлэх хүрээнд

    1.  Нийгмийн түншлэлийн үндэсний тогтолцоонд тулгуурлан салбар, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд нийгмийн яриа хэлэлцээ хийх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах зөвшилцлийн механизмыг хөгжүүлэх;

    2.  Бичил, жижиг, дунд үйлдвэрийн онцлогт нийцүүлэн хамтын хэлэлцээрийг байгуулах чиглэлээр салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил ажил олгогчдын болон мэргэжлийн холбоод хамтран ажиллах;

    3.  Хувийн хэвшилд цалин хөлсний зохицуулалт хийх хамтын гэрээний аргыг үр дүнтэй хэрэглэх, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд талуудын хэлэлцээ хийх чадавхийг бэхжүүлэх шат дараалсан арга хэмжээ авах;

    4.  Цалин хөлсний судалгааг салбараар төрөлжүүлэн хийж байх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын цалин хөлсний тогтолцоог сайжруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

    5.  Бүтээмжийг хэмжих, тооцох, төлөвлөх арга зүйг боловсронгуй болгох, бүтээмжийн удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, цалин нэмэгдүүлэх арга хэмжээг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан хэрэгжүүлдэг байх;

    6.  Хөдөлмөрийн зах зээлд шаардагдах өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэх үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, өөрийн дэргэд мэргэжлийн боловсрол, сургалтын үйлдвэрлэлийн дадлагын бааз байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих хамтран ажиллах;

    7.  Томоохон аж ахуйн нэгжүүд гэрээлэн гүйцэтгэгчидтэй байгуулах гэрээндээ зохистой хөдөлмөр, ажлын байр, цалингийн асуудлыг тусгаж байх;

    8.  Олон улсын байгууллага, гадаад оронтой хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны чиглэл, арга хэмжээг тодорхойлсон баримт бичиг боловсруулж, хэрэгжилтийг нийгмийн түншүүдтэй хамтран зохион байгуулах;

    9.  Монгол Улсын нэгдэн орсон ОУХБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах асуудал эрхэлсэн зөвлөлдөх хороо байгуулж ажиллуулах;

    10.Хөдөлмөрийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, бодлого эрх зүйн шинэчлэл хийх чиглэлээр техникийн туслалцааны хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага-Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх;

    11.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйлчилгээ, арга хэмжээний үр өгөөжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээ тодорхойлж, хэрэгжүүлэх.

    -------OoO-------

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!