MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Газрын зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нараас санал авч олгоно

    Газрын зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нараас санал авч олгоно

    2013-10-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 14-ний өдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг шинэ журмаар явуулахаар болж, дүүрэг бүрийн Засаг дарга нар тулгамдсан асуудлаа танилцуулдаг байхаар тогтсон. Үүний дагуу нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Дүүрэгт хийгдэж буй зам тухайлбал Доржийн гудамжны зам засварын ажлыг хийж гүйцэтгэхэд явган хүний зам, гэрэлтүүлэг хийгээгүйгээс иргэд хаагуур явах нь тодорхойгүй болж, зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдсэн. Өнгөрсөн 7 хоногт ШУТИС-ийн КТМС-иас Цайз хүрэх замд зам тээврийн 5 осол гарч, 3-ынх нь эзэн холбогдогч нь тодорхойгүй байх жишээтэй. Энэ зам ер нь их муу хийгдсэн нь одоо цөмөрч эхэлснээс шууд харагдана. Мөн дүүргийн хэмжээнд нийт 227 ширхэг таггүй инженерийн шугам сүлжээний худгууд байна. Харьяалагдах байгууллагуудад удаа дараа тагжуулах шаардлага хүргүүлдэг ч шийдвэрлэгдэхгүй олон жил болсон. Хамгийн гол нь эдгээр таггүй инженерийн шугам сүлжээний худгууд явган хүний зам дагуу, орон сууц, гэр хорооллын дунд ихээр байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн дараагийн иргэдийн эрх болон холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл бол нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийн асуудал. Жишээ нь Нарны  зам Чулуун овооны уулзварын баруун урд иргэн Балдан-Очир явган хүний зам дээр барилгаа барьсан байгаа юм. Эдгээр асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна” гэж мэдээллээ.

    Харин Баянгол дүүрэгт хосолмол бүсийн айл өрхөд нийлүүлэгдэх боловсруулсан түлшний асуудал хамгийн хүндрэлтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Оросоо дуулгалаа. Тус дүүрэг нь жилд 24922 тонн кокос, 12461 тонн үртсэн шахмал түлшний хэрэгцээтэй бөгөөд 2013-2014 оны халаалтын улиралд 10 сарын 14-ний өдрийн байдлаар 491,5 тонн нөөцтэй байгаа нь цаашид нөөцийг нэмэгдүүлэхгүй бол энгийн нүүрс түлэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг дүүргийн Засаг дарга учирлаж байна. Мөн гэр хороолол дундах замыг засварлахгүй бол хүн явахын аргагүй болсон гэдгийг онцлон мэдээлсэн юм.

    Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл харьцангуй сайн хийгдэж байгаа ч 4 сургууль, 4 цэцэрлэгийн инженерийн байгууламжийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхгүй бол өвлийн улирлыг өнтэй давахад хүндрэл учирна.Тиймээс шаардагдах хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Отгонбаатар  хүссэн.

    Энэ мэтчилэнгээр дүүрэг тус бүрд яаралтай шийдвэрлэх ажлын талаар танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн дүүргүүд асуудалгүй бол хот асуудалгүй гэсэн үг. Тиймээс цаашид нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дүүргүүдийн асуудлыг энэ байдлаар хэлэлцэнэ. Хот дүүргийнхээ асуудлыг, дүүрэг хорооныхоо асуудлыг шийдвэрлэчихвэл бидний хамтын ажил улам бүр урагшлах болно. Өмнө нь газрын асуудал хууль дүрэмгүй явж ирсэн. Одоо энэ бусармаг байдлыг бүр мөсөн халж газрын зөвшөөрлийг дүүргийн Засаг даргаас санал авч олгоно. Нэг ч газрыг дүүргийн Засаг даргаас санал авахгүйгээр олгохгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх саналыг холбогдох хүмүүст хүргүүлсэн. Нийслэлд даргын төлөө биш иргэн, дүүрэг, хорооныхоо төлөө ажилладаг сэтгэлтэй хүн хэрэгтэй. Тиймээс дүүргийн засаг дарга нар саналаа хүргүүлээрэй” гэлээ.  Дүүргийн Засаг дарга нарын тавьсан зарим асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!