MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Энэ оны 10 сарын байдлаар 12 106 иргэн 509,26 га газар өмчилжээ

    Энэ оны 10 сарын байдлаар 12 106 иргэн 509,26 га газар өмчилжээ

    2013-10-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдлагаас газрын болон барилга эхлүүлэх зөшөөрөлтөй холбоотой аливаа мэдээллийг нээлттэй ил тод болгож, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс нийслэлийн “Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-өөр газрын харилцаа, барилгажилттай холбоотой асуудлыг тогтмол мэдээлж байхаас гадна барилгын зөвшөөрөл олгох техникийн комиссын зөвлөлийн хурлыг нээлтэй, ил тод болгосон.  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар газрын харилцаатай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжуудын танилцуулга болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрүүдийн тухай хэлэлцсэн юм.

    Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Нийслэлийн Өмчийн харилцааны газар энэ оны 1-р сараас эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл газрын тухай, хот байгуулалтын тухай  хууль болон бусад хууль тогтоомжийг баримтлан Засаг даргын 44 удаагийн захирамжаар 1 022 иргэн аж ахуйн нэгж байгууллагын 1 573 га газрыг шийдвэрлэсэн байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газрын харилцаатай холбогдуулан гаргасан өргөдөл, хүсэлт, албан бичгийг үндэслэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тус хурлаас зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд газар эзэмшүүлэх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байгаа гэдгийг  онцоллоо.

    Энэ хугацаанд Засгийн газрын тогтоол, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, авто замын трасст орсон гэх үндэслэлээр Засаг даргын 8 удаагийн захирамжаар 9 байгууллагад 188,1 га газрыг эзэмших эрх олгосон бол холбогдох хууль тогтоомж зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй,  бусдын газартай давхардсан, 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй, иргэд оршин суугчдын гомдол зэрэг үндэслэлээр 1 127 иргэн аж ахуйн нэгжийн 114,7  га газрын  газар эзэмших, ашиглах эрхийг Засаг даргын 122 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна.

    Түүнчлэн газраа өмчлөх хүсэлт гаргасан 12106 иргэний 509,26 га газрыг өмчлүүлэх шийдвэр гаргажээ.

    Харин энэ оны байдлаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн 648 хүсэлт хүлээн авснаас баримт бичгийн бүрдлийг судлан үзэж, 500 барилга байгууламжид зөвшөөрөл өгсөн байна.  Ямар нэг баримт бичгийн бүрдэл дутуу, дүрэм журам зөрчсөн 148 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох боломжгүйг албан ёсоор мэдэгджээ. Мөн техникийн зөвлөлийн 10 сарын 2-ны хурлаар хэлэлцэн зөвшөөрсөн дүгнэлт бүхий 4 асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан юм.

    Энэ нь ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын барилгын зориулалтаар 0,33 га, 640 хүүхдийн суудалтай сургуулийн зориулалттай 0,33 га, Баянголын амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барих үерийн далан сувгийн барилга байгууламжийн зориулалтаар 10,35 га, аж ахуйн зориулалтаар Мон-Атом компанид 2 га газар эзэмшүүлэхээр техникийн комиссын хурлаар шийдвэрлэсэн байна.  Харин Удирдлагын зөвлөлийн гишүүд Буриад улсын төлөөлөгчийн газрын зориулалтаар олгох 0,33 га газрын байршлыг координатаар тодорхойлж, холбогдох хуулийн дагуу газар олголтыг шийдвэрлүүлэхээр тогтлоо. Харин “Мон атом” компанийн хувьд баримт бичгийн бүрдүүлэлт хангалттгүй, зориулалт нь тодорхойгүй байгаа учраас газар эзэмшүүлэх асуудлыг дахин судлах шаардлагатай гэж үзлээ. Ер нь цаашид газар, барилгын зөвшөөрөл олгохдоо нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга шийдвэр гаргадаг зарчимд шилжих хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргад хуулиар олгосон томоохон эрх нь газар эзэмшүүлэх, өмчлүүлэх захирамж гаргах эрх юм. Тиймээс хууль зөрчсөн, ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй, зориулалт нь тодорхойгүй зэрэг нөхцлийг нягтлан үзэлгүйгээр шийдвэр гаргахаас сэргийлэхийн тулд газар болон барилгын зөвшөөрөл хүссэн асуудлыг Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлдэг байхаар шийдвэрлэлээ.  Мөн кадастрын зургийг газар эзэмших эрх цуцалсан захирамжтай тулгаж, хүчингүй болсон газруудыг кадастрын зургаас хасч тэмдэглэх үүргийг холбогдох албаныханд өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэрилцах хэлтсээс мэдээллээ. 


    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!