MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөрсний ус сорох насос станц барина

    Хөрсний ус сорох насос станц барина

    2013-10-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10-р сарын 10-нд болж, хуралдаанаар Улаанбаатар хотын Хөрсний усны өнөөгийн байдал, үүсч болзошгүй эрсдлийн тухай, Газрын харилцаатай холбогдуулан гарсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжуудын танилцуулга, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрүүдийн тухай хэлэлцлээ.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал Хөрсний усны өнөөгийн байдлын талаар Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.

    Улаанбаатар хот нь Туул гол болон түүний цутгал голуудын татам хэсэгт оршдог учраас хөрсний ус ихтэй. Гол мөрний усны төвшний өөрчлөлт, жилд унах хур тундасны хэмжээнээс шалтгаалан хөрсний усны төвшин үе үе дээшилдэг  гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна. Хотын зүүн хойд болон төв баруун хэсэгт хөрсний усны түвшин доошуулах 18,3 км урттай, 0.5-1,2м хүртэлх голчтой шугам сүлжээтэй боловч шугам сүлжээний трасс дээр барилга байгууламж барих, үзлэгийн худаг шугам сүлжээг хог шороогоор дүүргэх, хөрсний бүтэц, геологийн тогтоц өөрчлөгдөх зэргээс шалтгаалан хөрсний ус зайлуулах шугам сүлжээ эвдэрч,  хэвийн горимоор ажиллаж чадахгүй хэмжээнд хүрчээ. Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсээс хөрсний усны ус доошлуулах шугам сүлжээнүүдэд хэмжилт хийхэд 0,6-1,38 мм-ээр нэмэгдсэн нь тогтоогдсон байна. Хотын Ерөнхий менежерийн танилцуулснаар өнгөрсөн онд дулааны шугам сүлжээ, үзлэгийн худаг, барилга байгууламжийн подвальд хөрсний усны төвшин найман байршилд илэрсэн бол энэ онд 45 байршилд илэрчээ. Эдгээрээс 38 байршлын хөрсний усыг тогтоож, төвшинг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол онцгой нөхцөл байдал үүсч болзошгүй хэмжээнд хүрсэн байна. Хөрсний усны түвшин нэмэгдэх нь  дулааны шугамын сүлжээний усны халуун 5-10 хэм буурах, инженерийн шугам сүлжээ гаднаасаа зэврэлтэд орох, барилга байгууламжийн суурь эвдрэлд орох , гэр хорооллын жорлон, хөрсний бохирдолтой холилдон газрын гүнд тархах, ундны усны эх үүсвэр бохирдох зэрэг сөрөг үр дагавартай учраас өвлийн ид ачааллаас өмнө яаралтай арга хэмжээ авах шаардалгатай байгааг хотын менежер онцоллоо. Одоогоор 100 айл, хотын төв хэсэг, 13-р хороолол орчмын хөрсний усны түвшин эрс дээшилсээр байгаа юм байна. Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаа буюу хуучнаар хүүхдийн 2-р эмнэлгийн хашаанд ажилчдын байрны зориулалтаар орон сууц барих явцад хөрсний ус зайлуулах шугам сүлжээг гэмтээснээс ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэдгийг хэллээ. Танилцуулгыг сонсоод нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд, инженерийн байгууламжийн байгууллагуудын ажлын уялдаагүй, хариуцлагагүй ажиллаж байгааг шүүмжиллээ. Мөн хүйтний улиралд хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул эрсдэлээс хамгаалж, хөрсний усыг соруулах, хүн хүч машин механизм тоног төхөөрөмж ажиллуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгалаа. Эхний ээлжинд нэн яаралтай хойд болон төвийн хэсгийн хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг бууруулах, хөрсний усыг тогтмол түвшинд барихын тулд дунд голын хаалттай худаг, 100 айл орчимд Сэлбэ гол дээр 220 л/с хүчин чадалтай насос станц барихаар боллоо.  Энэхүү үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөцөөс гаргахаар Удирдлагын зөвлөлийн гишүүд шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!