Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүл Нисэхийн товчоо -
Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын
явцтай танилцлаа. Энэхүү замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
"Тотал Инж" ХХК өргөтгөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар авто замын суурь
асфальтон хучилтыг хийж дууссан бөгөөд хэд хэдэн газар ус зайлуулах бетонон гүүр, хоолой хийж байна. Уг ажлыг 10-р сарын 20 гэхэд дуусгахаар
төлөвлөжээ.