MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Өгөөмөр, Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа

    Өгөөмөр, Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа

    2013-10-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10 сарын 03-ны өдөр болж, томоохон зах, худалдааны төвүүдэд хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулсан юм.
    Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 09 сарын 03-ны өдрийн А/821 тоот захирамжийн дагуу нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан 36 хүний бүрэлдэхүүнтэй 2 ажлын хэсэг 09 сарын 09-20ны өдрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 58 объект хамрагдахаас 53 нь буюу Хүнсний 8, хүнс, барааны холимог 22, Ахуйн үйлчилгээний барааны 8, Барилгын материалын 8, Техникийн 2, Мод, модон материалын 4 зах хамрагдсан байна. Харин Батсервис ХХК-ийн “Орхон”, Ванхүү ХХК-ийн “Далайхүү” худалдааны төвүүд их засвартай, Сутайн буянт ХХК-ийн техникийн зах, Бүрд ХХК-ийн “Бүрд” худалдааны төв, Марс төв ХХК-ийн Марс худалдааны төвүүд хариуцсан эзэд нь байхгүй, гадаад яваа, үзүүлэх бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар шалгалтад хамрагдсангүй.
    Шалгалтад хамрагдсан худалдааны төв, захуудын 80 хувь нь барилгын ашиглалт хангалтгүй, батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн, аж ахуйн аргаар баригдсан жижиг барилгуудад үйл ажиллагаа явуулдаг, барилгын хувийн хэрэг, холбогдох баримт бичиг байхгүй, 71 хувь нь түргэн гэмтэх хүнсний  бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалаагүй, 66 хувь нь дотоод хяналтын журмыг  мөрдөж ажилладаггүй, ихэнхи нь  үйлчилгээний технологи урсгал  зөрчигдсөн, цэвэрлэгээ хангалтгүй, ажиллагсдын 33.6 % нь эрүүл мэндийн үзлэгт тогтмол  хамрагддаггүй, 70 % нь хөдөлмөр хамгааллын хувцас  бүрэн өмсөөгүй, барилгын хийц бүтээцийг галын аюулгүйн шаардлагад нийцүүлэлгүй дур мэдэн өөрчилсөн, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлээгүй, аврах зам гарцыг нарийсгаж өөрчилсөн, хаасан, аваарын гарцуудын байрлал заасан гэрлэн тэмдгүүд байрлуулаагүй, гал унтраах болон дохиоллын систем төлөвлөж хийгдээгүй, ашиглалтын үеийн бэлэн байдал хангагдаагүй,  техник үйлчилгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчилтэй байжээ. Хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шийдэх боломжтой зөрчлийг арилгаж, мөнгө торгуулан ногдуулсан байна. Харин иргэн Т.Маряш /Жи Эм Жи  ХТ/  “Шинэ-Үйлс” ХХК, иргэн А.Эрдэнэжаргал, А.Эрдэнэбат нар  /“Гялгар” модны зах/ газар эзэмших гэрээгээ зөрчин зориулалтыг өөрчилсөн,  “Баруун бүс” ХХК-ийн“Энхжин” ХТ,”Сас интернейшнл” ХХК-ийн “Тоса” ХХК, “Барс Импекс” ХХК-ийн “Барс” худалдааны төв эзэмшил  газрын хэмжээг өөрчилж, нийтийн эзэмшлийн зам талбайд үйлчилгээ эрхэлсэн, Нарантуул , Өгөөмөр, Мишээл экспо, Жи Эм Жи худалдааны төвүүд “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай” улсын Комиссын акт гаргуулаагүй, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”  худалдааны төвүүд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгээгүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Тиймээс ажлын хэсгээс “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай” улсын Комиссын акт гаргуулаагүйгээр  үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул”,  “Барс-1”, ”Барс-2”,  байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй "Өгөөмөр", “Мишээл”, “Дүнжингарав” худалдааны төвүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоох, бусад томоохон зөрчилтэй зах худалдааны төвүүдийг зөрчлөө арилгах хүртэл түр хаах тухай захирамж гаргах хүсэлтийг нийслэлийн Засаг дарга болон Удирдлагын зөвлөлийн гишүүдэд гаргалаа.
    Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр Улаанбаатар хотод дүрэм, журмын дагуу аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллаж байгаа худалдаан төв, зах байхгүй гэж хэлсэн юм. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд  “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын Комиссын акт гаргаагүй байхад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Нийслэлийн Засаг дарга “Зах бол ашгийн бус байгллага байх ёстой. Ажилгүй, орлого багатай иргэддээ зориулж газраа эзэмшүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж байгааг зах гэж нэрлэх ёстой юм. Ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж, өмч хөрөнгийг хамгаалах ёстой. Гэтэл газрын гэрээгээ эрх мэдэл хэтрүүлэн бусармагаар ашиглаж, зөвхөн ашгийн төлөө ажиллаж байна. Ажиллагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарахгүй, тэр байтугай мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа мэдэгдэл өгөөд ч тоохгүй байна. Хүний эрдэнэт амь нас хүртнл эрсдлээ ш дээ.  Шалгалт хийдэг ч өнөөх дутагдал, зөрчил хэвээрээ л байдаг. Тиймээс зөрчилтэй байгаа Худалдааны төв, захуудад хугацаатай үүрэг өг. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрөлтэй нь ч биш нийслэлтэй байгуулсан газрын гэрээг хүчингүй болго. Энэ арга хэмжээг авахад нөлөөлсөн ямар ч албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно” гэсэн юм. Зах, худалдааны төвүүдээс илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай нийслэлийн Засаг даргын Захирамж гаргахаар Удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    www.ulaanbaatar.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!