Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр хангах, цаг хугацааг хэмнэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, автозамын ачааллыг бууруулах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г 10-р сарын 01 буюу өнөөдрөөс эхлэн 1-р эгнээгээр зорчуулж эхэллээ. Энэ ажлын хүрээнд Замын Цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн такси үйлчилгэээр хэлдэг 15 компанийн 579 такси 1-р эгнээгээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллана. Такси нэгдүгээр эгнээгээр зорчихдоо зогсоолын бус газар зогсож зорчигч буулгаж, суулгахгүй базөвхөн зориулалтын зогсоолд зогсож үйлчлэх юм. Шаардлагатай үед нэгдүгээр эгнээнээс баруун гар талруу эргэн тээврийн хэрэгслийг зогсохыг хориглоогүй туслах зам, хороололд унд буулгаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно. Өнөөдрөөс эхлэн 2 сарын хугацаанд Замын цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн 60 сонсогч “Кино үйлдвэр”-ээс “Хар хорин” зах хүртэл 60 цэгт замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хийхээр болжээ. Улаанбаатархотод 16-р хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдаанытөв, 4-р хороолол “Дүүхээ” төв, 10-р хороолол туслах зам, “Цахилгаан тээвэр” компаний эсрэг талд, Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитрон банк /103-ын уулзварын урд/ , Төв номын сангийн өмнө, Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын гээд нийт 13 таксины зогсоол бүрэн ашиглалтанд орсон бөгөөд Төмөр замын дээд сургууль болон Цэргийн эмнэлгийн урд талбайд 2 зогсоол нэмж барьж байна. 2014 онд нийт 27 таксийн зогсоолтой болох юм гэжНийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.