Дүүргийн Засаг даргын 2013 рны А/109 тоот захирамжаар дүүрэгт нийтийн
биеийн тамир спортыг хөгжүүлэх, бүх нийтийн хүртээл болгох зорилгоор
Иргэдийн спортын их наадмыг зохион байгуулж байгаа билээ. Иргэдийн
спортын их наадмын нэгдүгээр үе шат хороодын хэсгүүдийн дунд зохион
байгуулагдаж дүнгээ гаргасан. Тэгвэл энэхүү наадмын хоёрдугаар үе шат
болох дүүргийн спортын наадам эхэлж, нээлтийн үйл ажиллагааг дүүргийн
төв талбайд өнөөдөр зохион байгууллаа. Иргэдийн спортын их наадмын нээн
дүүргийн Засаг дарга М.Гончигжав үг хэлсэн бөгөөд тэрээр “Нийтийн биеийн
тамир сдортыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж, өнгөрсөн найман сарын
хугацаанд дүүргийн нийтийн биеийн тамирын дэд хөтөлбөрийг боловсруулсан,
спорт холбоодыг дэмжих замаар иргэдийг эрүүлжүүлэхэд анхаарч байна”
хэмээн хэлсэн юм. Иргэдийн
спортын их наадмын 1,2-р үе шатыг зохион байгуулахад дүүргийн Засаг
даргын нөөц сангаас нийт 13 сая төгрөгийг зарцуулсан байна. Нээлтийн үйл
ажиллагааны үеэр дүүрэг орон нутагтаа нийтийн биеийн тамирыг
хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэр оруулсан иргэн Батбилгүүнийг ССАЖЯ-ны жуух
бичгээр шагнаж урамшуулсан бол дүүргээ төлөөлөн нийслэлийн иргэдийн
сдортын наадмын явган аялалын төрөлд амжилттай оролцон гуравдугаар
баййрт шалгарсан 3 дугаар хорооны баг тамирчдад шагналыг гардуулан
өгсөн юм. Техник технологи хөгжсөн энэ цаг үед хөдөлгөөний хомсдлоос
үүдэлтэй өвчлөлүүд нэмэгдэж байна. Тийм ч учраас халдварт бус өвчнөөс
урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж
байгаагийн нэг нь энэхүү спортын их наадам юм. Тэгвэл мөн энэ оны 4
дүгээр сард дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл байгуулагдан
үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хүрээнд Засаг даргын захирамж гарч
байгууллага бүр салбар зөвлөлтэй болоод байна.