Ахмадын
баярын өдрийг угтан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний
газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд
амьдарч буй 100-аас дээш
настай есөн өндөр настанд баяр хүргэж гарын бэлэг гардууллаа. Өнөөдрийн
байдлаар нийслэлийн хэмжээнд 62 146 өндөр настан халамж үйлчилгээнд хамрагддаг.
80-аас дээш настай 7 144, 95-аас дээш
настай 246, 100-аас дээш настай 27, алдар цолтой 1 495 өндөр настан Улаанбаатар
хотод амьдарч байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.