MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Ажилтай, орлоготой монгол хүн” Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөрболлоо

    “Ажилтай, орлоготой монгол хүн” Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөрболлоо

    2013-09-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      “Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтан Хөдөлмөрийн яамнаас 2013 оны 9-р сарын 23- 27-ны өдрүүдэд Хөдөлмөрийн салбарын долоо хоног зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч Даваа гарагт Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонссон бол өнөөдөр Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.

      Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээнд ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын суралцагчдын дунд мэргэжлийн ур чадварын улсын уралдаан, МСҮТ-ийн суралцагчдын ур чадварыг харуулсан шоу үзүүлбэр зохион байгуулагдсан юм.


    ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд:ЖДҮ-ийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамрагдсан нийт 32 ААН-үүд оролцож байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэлээр нь ангилбал:

    -  Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл -13

    -  Ноос ноолуур – 2

    -  Арьс ширэн эдлэл – 3

    -  Барилгын материалын үйлдвэрлэл – 4

    -  Мод, модон бүтээгдэхүүн, хэвлэл – 5

    -  Оёдол, тоглоом, гоо сайхан  - 3

    -  Сав баглаа үйлдвэрлэл -1

    -  Тэжээлийн үйлдвэр – 1 байна.

    Үүнээс20 ААН-үүд бүтээгдэхүүнээ танилцуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээ амталгаанд хамрууллаа.  

     “Шинэчлэлийн Засгийн Газар”-ын мөрийн хөтөлбөрт “Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрийг нэг суманд 150 саяаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байгуулна” гэсэн зорилтын хүрээнд 2011 онд олгогдсон 50.0-165.0 сая төгрөгийн нийт 24.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 21 аймгийн 330 суманд олгосон байсныг нэмэгдүүлж, 2012, 2013 онуудад мөн адил хэмжээгээр нийт 48.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сумдад дахин нэмж олгосон байна.

    Өнөөдрийн байдлаар хамгийн жижиг суманд, орон нутагт шийдвэр гаргах санхүүгийн эрх мэдэл олгогдсон 150.0 сая төгрөгийн эх үүсвэр, томоохон болоод аймгийн төвийн сумдад 795.0 сая төгрөгийн “Сум хөгжүүлэх сан”-гийн эх үүсвэр бүрдэж, сүүлийн нэг жилийн хугацаанд 7389 ажлын байр шинээр бий болох боломжийг бий болгосон. Хөдөө орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ улирлын чанартай байдгийг харгалзан 2013 оны эх үүсвэрийг 3 сард багтаан аймаг сумдад хүргэсэн нь сумын удирдлага болоод иргэдийн талархал хүлээгээд байна.

    “Монгол ур чадвар -Улаанбаатар 2013” тэмцээнд:  Хот хөдөөгийн 40 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 40 суралцагч

    - Үсчин

    - Гагнуур

    - Гоо засал

    - Өрөг гэсэн төрлүүдэд “World skills international”уралдааны шалгуураар өрсөлдөж, аваргаа тодрууллаа. Үүнд, Үсчин мэргэжлийн эмэгтэй засалт төрөлд: Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж Ж.Мөнгөнсувд алтан медаль, Дархан МСҮТ Э.Уранзаяа мөнгөн медаль, Эрэгтэй үс засалтын төрөлд: Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж Э.Хосшагай алтан медаль хүртлээ. Харин Гагнуурын төрөлд: Техник технологийн дээд сургууль Ч.Шоовдор хүрэл медаль, Дорноговь МСҮТ А.Од-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

    Барилгын өргө төрөлд: Дорноговь МСҮТ Э.Батболдмөнгөн медаль, Техник технологийн дээд сургууль Б.Нүүдэл хүрэл медаль, Барилгын полтехникийн коллеж Ж.Энхжаргалхүрэл медаль хүртсэн бол Гоо засалын төрөлд:Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж Г.Нарантуяа мөнгөн медаль,  Крилон МСҮТ Б.Оюун-номин  мөнгөн медаль хүртэж, авьяас чадвараа гайхуулсан юм.

     “World skills international”буюу Дэлхийн ур чадварын олимпиад энэ жил ХБНГУ-д зохион байгуулагдсан бөгөөд манай улс зочноор оролцсон. Тэгвэл энэхүү тэмцээнийг Монгол улсад зохион байгуулсанаар манай МСҮТ-ийн суралцагчид ур чадвараараа дэлхийн түвшний хаана явааг тодруулсан үйл явдал боллоо. Дэлхийн жишигээр явагдсан энэхүү тэмцээний зарим төрөлд медальт байрын шалгуур хангаагүй тохиолдол ч байсаныг шүүгчид нуулгүйгээр шударга дүгнэсэн нь энэ юм. 

    Мөн энэ үеэр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчид ур чадвараа харуулсан шоу үзүүлбэрүүд үзүүлж сонирхуулсан энэ өдрийн “сюрприз” байлаа. Эксковаторын  шанаганд бэхэлсэн сүүг аягалан Засгийн газрын тэргүүнд барьж, ус нь цацарч буй парыг гагнасан гээд МСҮТ-ийн суралцагчдын чадварыг харуулсан үзүүлбэрүүд засгийн газрын тэргүүнээр зогсохгүй, хөдөлмөрийн яармагийг үзэж сонирхосон үзэгчдийг гайхуулаад авсан. Мөн Монгол хүний гараар бүтээгдсэн машин цугласан хүмүүсийн сонирхолыг эрхгүй татаж байсан юм.

    Шинэчлэлийн Засгийн газраас “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд чадварлаг, мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээнд энэ онд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлж, хоёр ээлжээр 6925 иргэнийг хамруулан ажилтай, орлоготой болгоод байна.

    Эхний ээлжийн сургалт 2 -р сарын 1-нд эхэлж, 4837 иргэн хот болон орон нутгийн бүсийн нийт 49 МСҮТ, Политехник коллеж, мэргэжлийн холбоодын сургалтын байгууллагуудад  44 төрлийн мэргэжлээр нэн шаардлагатай чадамжид хамаарах онолын мэдлэгийг 2 сарын турш, чадамжид суурилсан дадлагыг 3 сарын турш Улаанбаатарын бүсийн нийт 255 аж ахуйн нэгжид 1277 суралцагч, хөдөө орон нутгийн бүсийн нийт 514 аж ахуйн нэгжид 3308 суралцагч үйлдвэрлэлийн дадлагыг хийж дуусаад байна.

    Нийт сургалтад хамрагдагсдын 43% нь эмэгтэйчүүд байсан бөгөөд 18-30 насны 2356 иргэн буюу нийт суралцагчдын 49%, 31-45 насны 2141 иргэн буюу нийт суралцагчдын 44%, 46-58 насны 340 иргэн буюу нийт суралцагсдын 7% хамрагдсан байна. Эдийн засгйин тэргүүлэх салбараар нь авч үзвэл, барилгын салбарт 2709 суралцагч, уул уурхайн салбарт 413 суралцагч, аж үйлдвэрийн салбарт 1029 суралцагч, зам тээврийн салбарт 234 суралцагч, бусад салбарт 452 суралцагчид хамрагдсан байна.

    Хоёрдугаар ээлжийн сургалт 4-р сарын 8-нд эхэлж, 2088 иргэн хот болон хөдөө орон нутгийн бүсийн нийт 45 МСҮТ, Политехник коллеж, мэргэжлийн холбоодын сургалтын байгууллагуудад 40 төрлийн мэргэжлээр нэн шаардлагатай чадамжид хамаарах онолын мэдлэгийг 2 сарын турш суралцаж, 06 дугаар 08-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай  Улаанбаатарын бүсийн нийт 146 аж ахуйн нэгжид 717 суралцагч, хөдөө орон нутгийн бүсийн нийт 361 аж ахуйн нэгжид 1226 суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийж байна. Нийт суралцагчдын 44% нь эмэгтэйчүүд бөгөөд 18-30 насны 1137 иргэн буюу нийт суралцагчдын 54%, 31-45 насны 765 иргэн буюу нийт суралцагчдын 37%, 46-58 насны 186 иргэн буюу нийт суралцагчдын 9% тус  тус хамрагдсан байна. Мөн хоёрдугаар ээлжийн сургалтыг эдийн засгийн тэргүүлэх салбараар авч үзвэл барилгын салбарт 866 суралцагч, уул уурхайн салбарт 177 суралцагч, аж үйлдвэрийн салбарт 585 суралцагч, зам тээврийн салбарт 258 суралцагч, бусад салбарт 202 суралцагчид хамрагдсан байна.

    Ийнхүү “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганыг угтсан Хөдөлмөрийн салбарын нээлттэй өдөрлөг сонин, содон үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Ирэх Баасан гараг буюу энэ сарын 27-нд “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд зохион байгуулагдана. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!