MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Ажилтай, орлоготой Монгол хүн" онол практикийн бага хурал амжилттай болж өнгөрлөө

    "Ажилтай, орлоготой Монгол хүн" онол практикийн бага хурал амжилттай болж өнгөрлөө

    2013-09-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөдөлмөрийн салбарын долоо хоног арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн яамнаас өнөөдөр “Ажилтай орлоготой Монгол хүн” онол практикийн бага хурлыг МУИС-ийн дугуй танхимд зохион байгууллаа. Онол практикийн бага хуралд эрдэмтэн судлаачид оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ойрын ирээдүйг судалгаа шинжилгээнд тулгуурлан хэрхэн гаргаснаа танилцуулав.

    УИХ, Засгийн газраас баталсан бодлого, хөтөлбөрийн хүрээнд ойрын жилүүдэд Монгол Улсад “100 мянган айлын орон сууц”, 1800 км шинэ төмөр зам тавигдахын зэрэгцээ Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 380 квт-ын хүчин чадалтай цахилгаан станц, Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц баригдана. Мөн бүх аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохын зэрэгцээ нийслэлд хурдны зам тавигдана. Энэ бүхэнд мэргэжилтэй ажилтан хамгаас чухал болж байгаа тул чанартай ажиллах хүчнийг зах зээлд нийлүүлэх ажлыг Хөдөлмөрийн яам цаг хугацаатай уралдан бэлтгэх нь хамгийн чухал зорилт болж буйг онцоллоо. Түүнчлэн үндэсний мэргэжилтэй ажилтанг дэлхийн төвшинд хүрсэн сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж гаргах шаардлага бийг сануулж байна.

    Хөдөлмөрийн яамны харьяанд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого давхар зангилагддаг. Аль ч улсад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн нөхцөлд олон мянган ажлын байр шинээр бий болж тэр хэрээр улсаа импортод цохигдохоос сэргийлж чаддаг. Харин манайх үүн рүү тэмүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэр байгуулагдсан цагт хөл дээрээ баттай зогстол нь төр татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар өсч томрох бололцоог бий болгох ёстой гэх зөвлөгөөг судлаач С.Тулга “Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах боломж” илтгэл тавих үеэрээ онцоллоо. Бас монополиудад жижиг, дунд үйлдвэрүүд шахагдахаас төр нь хамгаалж байх ёстойг ч сануулав.

    Тэгвэл Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 194 мянган төгрөгт хүргэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Гэвч энэ шийдвэр хувийн хэвшлийн салбарт мөрдөгддөггүй. Үүнийг хэрхэн шийдэх боломж байна вэ гэдэгт судлаач Н.Аюуш “Цалин, хөлсийг үндэсний хэмжээнд тогтоохын тулд салбарын хэмжээний тариф сүлжээ барихад төвөгтэй. Түүний оронд аж ахуйн нэгж бүр өөрсдийн ажилчдын цалинг зохистой үнэлдэг шударга тогтолцоотой болох ёстой” гэж зөвлөж байна. Мөн судлаачид энэ асуудлын хүрээнд та үнэхээр чадвартай боловсон хүчин бол ажил олгогчдын хувьд үнэлээд ажиллуулах тул эхлээд энэ асуудлыг ажил олгогчтой сайн ярилцаж зөвшилцөн сонголтоо хийх ёстой” гэж байна.

    “Ажилтай орлоготой Монгол хүн” онол практикийн бага хуралд оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хөдөлмөрийн яам ирэх гурван жилийн бодлогоо тодорхойлохдоо шинжлэх ухаанд үндэслэж гаргахыг зорьж байна. Мөн хөдөлмөрийн салбарын ирээдүй ойрын гурван жилд ямар байх вэ гэдгийг эрдэмтэн судлаачдынхаа гаргасан тооцоо судалгаанд үндэслэж гаргахыг зорьж байна” гэдгээ онцоллоо.

    “Ажилтай, орлоготой монгол хүн” илтгэлийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс шалгарсан 10 илтгэлийг Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр хэлэлцүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд төрийн оролцоо сэдвийн хүрээнд: “Монгол улс дахь ажилгүйдлийн шалтгаан, үр дагавар болон ажилгүйдлийг бууруулах боломж” илтгэлээр С.Цолмон тэргүүлж, “Аутсорсинг хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх боломж” илтгэлээр С.Эрдэнэбат удаалсан бол, Хувийн хэвшил дэх цалин хөлсний системийг боловсронгуй болгох боломж арга зам сэдвийн хүрээнд: “Хувийн хэвшил дэх цалин хөлсний системийг боловсронгуй болгох боломж арга зам” илтгэлээр Н.Аюуш тэргүүлсэн бол Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах нөхцөл, боломж сэдвийн хүрээнд: “Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах нөхцөл, боломж” илтгэлээр С.Тулга тэргүүлж, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах боломж” илтгэлээр П.Гандолгор удааллаа.

    Хөдөлмөрийн яам бие даан байгуулагдан ажилласнаар өнгөрсөн наймдугаар сард гаргасан дүнгээр бол 35 мянган иргэнийг тогтвортой ажлын байраар хангажээ. Үүн дээр 7500 мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргасан нь одоо бүгд өндөр цалин авч өрх гэрийнхээ амьдралыг авч яваа аж. Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтнуудын олонхи нь авто зам, барилга, уул уурхайн салбарт ажиллах хүчин болж очжээ. Их, дээд сургууль төгссөн залуусын 20-30 хувь нь ажлын байртай болдог бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгссөн залуусын 90 гаруй хувь нь шууд ажлын байртай болдогоороо давуу талтай. Үүнд бодлого хариуцсан яамных нь бодлого шийдвэр нөлөөлж, төгсөгчдөө суралцаж байх хугацаанд нь компанитай холбож, эргэх холбоотой ажиллах горимд шилжсэн нь үр дүн дагуулж байгаа гэдгийг судлаачид тэмдэглэж байлаа. Сануулахад, Хөдөлмөрийн салбарын долоо хоног арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 25-нд Чингисийн талбайд “Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол ур чадвар-Улаанбаатар 2013” мэргэжлийн тэмцээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид Монголд анх удаа “World skills international” тэмцээний шалгуураар мэргэжлийн 4 төрөлд өрсөлдөх юм. Мөн тус арга хэмжээний үеэр Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ур чадвар шаардсан шоу үзүүлбэр үзүүлж сонирхуулах юм.

    Харин есдүгээр сарын 27-нд Төрийн ордонд “Ажилтай, Орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганыг зохион байгуулж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

    News.mn 

    Г.ДАРЬ 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!