2012 онд Багануур дүүргийн 3 дугаар хорооны Нугын тал хэсгийн айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох ажил эхэлсэн ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй өдий хүрсэн. Тухайн хэсэгт оршин суугчид нэг шонгоос олноороо гэрэл цахилгаан авдаг, холоос газар доогуур булсан кабелиар гэрлээ авдаг учраас хүчдэл унах, цахилгааны гэмтэл байнга гардаг гэсэн номдол их ирдэг байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс дүүргийн Засаг дарга нөөц сангаасаа 14 сая төгрөгийг гарган Нугын тал хэсгийн гэр хорооллын гудамж бүрт буултын кабель татах, шитийг тулгуурт бэхэлж суурилуулах, айл өрхийн тоолууруудыг нэгдсэн шитэнд холбох ажлыг хийхээр болсон. Энэ ажлыг С.Энхболд захиралтай “Марал Цолмон ”ХХК гүйцэтгэхээр 2013 оны 9 дүгээр сарын 16-нд гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ сарын 28-нд хүлээлгэн өгөх юм байна. Энэхүү ажлыг хийснээр 250 айл цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах боломж бүрдэнэ. Дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас хаана хэдэн хүн амьдарч байгаагаас үл хамааран төрийн үйлчилгээг авах, хэрэгцээт бүхий л зүйлээр хангагдах ёстой гэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.