Нийслэлийн нэг иргэн сард дунджаар 6,8кг мах, махан бүтээгдэхүүн, 7,7кг сүү, сүүн бүтээгдэхүүн, 0,4кг цөцгийн тос, 7ширхэг өндөг, 10,3кг гурил, гурилан бүтээгдэхүүн, 1,4 кг чихэр, сахарын зүйл, 1,8кг будаа, 0,8кг жимс,жимсгэнэ, 3,7кг төмс, 2,8кг хүнсний ногоо, 0,5кг ургамлын болон өөхөн тос хэрэглэдэг гэсэн судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.