“Ажилтай,
Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтан
Хөдөлмөрийн яамнаас 2013 оны 9-р сарын 23- 27-ны өдрүүдэд Хөдөлмөрийн салбарын
долоо хоног зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний хүрээнд:
9-р сарын 23-нд “Ажилтай Орлоготой Монгол хүн” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачидын санал бодлыг хэлэлцүүлнэ.
9-р сарын 25-нд “Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах бөгөөд арга хэмжээнд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол ур чадвар –Улаанбаатар 2013” мэргэжлийн тэмцээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид Монголд анх удаа “World skills international”тэмцээний шалгуураар мэргэжлийн 4 төрөлд өрсөлдөх юм. Мөн тус арга хэмжээний үеэр Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ур чадвар шаардсан шоу үзүүлбэр үзүүлж сонирхуулах ажээ.
9-р сарын 27-нд Төрийн ордонд “Ажилтай, Орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган зохион байгуулагдаж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх юм.