MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН “ЦЭРЭГ-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР” БАЙГУУЛАГДЛАА

    МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН “ЦЭРЭГ-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР” БАЙГУУЛАГДЛАА

    2013-09-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр тэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаньтай уулзаж, албан ёсны хэлэлцээр хийлээ.

    Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг БНХАУ-ын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань угтан авч, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 3 төрлийн цэргийн хүндэт харуул сайд Д.Бат-Эрдэнийг хүндэтгэн илтгэл өгч, мэндчиллээ.

    Угтан авсны дараагаар хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүнчлэн хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, түүний цаашдын төлвийн талаар харилцан санал солилцов.

    Талууд хэлэлцээрийн эхэнд Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, түүнд бүс нутгийн улсууд болон бусад улсын үзүүлж буй нөлөөлөл, Солонгосын хойгийн асуудлаар харилцан ярилцлаа. Талууд Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын итгэлцэл, харилцан ашигтай, хамтын ажиллагаа нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

    Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, соёл, боловсрол, худалдаа, эдийн засаг зэрэг олон салбарыг хамран улам эрчимтэй өргөжин, 2011 оноос эхлэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд дэвшин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан  илэрхийллээ.

    Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааны нэг гол багана гэдгийг онцлон тэмдэглэж, цаашид энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтарсан дадлага сургуулийг тогтмол зохион байгуулах, цэргийн мэргэжлийн боловсон хүчин сургаж бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, шинэ технологи, судалгаа шинжилгээний салбар болон батлан хамгаалах аж үйлдвэрийн салбаруудад хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ.

    Хэлэлцээрийн дараагаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд  Д.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюань нар хоёр улсын Засгийн газар хоорондын “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр”, “БНХАУ-аас Монгол Улсад цэргийн буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээр”-т тус тус гарын үсэг зурав. Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-тай бүх төрлийн цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний энэ удаагийн албан ёсны айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцааны түвшинг шинэ шатанд гаргасан онцлог үйл явдал боллоо. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!