Хөдөлмөрийн яамны
харъяа Хөдөлмөр эрхлэлтийг үйлчилгээний төвийн гадаадаас ажиллах хүч,
мэргэжилтэн авах албанаас БНАСАУ-аас ажиллах хүч авч буй байгууллагууд болон
БНАСАУ-ын төлөөлөгчийн газар оролцсон уулзалт зохион байгууллаа. Манай улс
БНАСАУ-аас ажиллах хүч авах тухай хоёр улсын санамж бичгийг 2007 онд байгуулсан
бөгөөд энэхүү санамж бичгийн талаар болон Монгол улсын хууль, Засгийн газрын
тогтоол түүний мөрдөж ажиллах талаар Хөдөлмөрийн яамны төлөөлөл болон Хөдөлмөр
эрхлэлтийн үйлчилгээний төвийн зүгээс мэдээлэл өгч санал солилцов.
Аж ахуй нэгж байгууллагуудаас тус улсын ажиллах хүчний ур чадвар болон ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
Холбогдох албаны зүгээс Санамж бичгийн 4-р зүйлдзаасан ажиллах хүчинд тавигдах шаардлагыгхангасан ажиллах хүч илгээх ажил дутагдалтай байгааталаар БНАСАУ-ын төлөөлөгчийн газартсануулж, төлөөлөгчийн газар нь энэ тал дээр анхаарч ажиллахаар болов.
БНАСАУ-ын төлөөлөгчийн газраас хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн талаар, гадаад ажилчидын ажиллах орчин нөхцөл, аюулгүй байдалтай холбоотой асуудлааралбаны хүмүүсээс асуулт асууж хариулт авлаа