Хөдөлмөр
эрхлэлтийн үйлчилгээний төвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний
хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд хийсэн хагас жилийн үнэлгээний дүнд үндэслэн
одоогийн байдлаар хэрэгжилт хангалтгүй байгаа, улсын хэмжээнд хамгийн бага
хувьтай хэрэгжиж буй Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, Ажил олгогчийг дэмжих
хөтөлбөр, 40-өөс дээш насны болон мэргэжлийн өндөр ур чадвартай ахмад настай иргэдийн
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор
нийслэлийн 6 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллалаа. 2013.09.10-нд 9
дүүргийн 3хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт зохион
байгуулж хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.
Хөдөлмөр эрхлэлтийн төвийн мэргэжилтнүүд 2013.09.11-нд Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд, 2013.09.12-нд Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд ажиллаж хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь очиж танилцан цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өглөө.