MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Түмэнжаргал: Гадаадад мэргэжил эзэмшсэн залуус эх орондоо өндөр цалинтай ажил хийх бүрэн боломжтой

    Б.Түмэнжаргал: Гадаадад мэргэжил эзэмшсэн залуус эх орондоо өндөр цалинтай ажил хийх бүрэн боломжтой

    2013-09-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Монгол-Германы гүүр” (МГГ) ТББ-аас 2013 оны 9 сарын 17-18-ны өдрүүдэд Job Fair “Хөдөлмөрийн Яармаг-2013”-ыг зохион байгуулах гэж байгаа билээ. Энэ жил “Start Your Career!” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв (ОУШХХТ), Монголын залуучуудын холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОНХ), хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж дэмжиж оролцож байна. Өндөр хөгжилтэй орнуудад сурч, ажиллаж, амьдардаг залууст зориулсан “Хөдөлмөрийн Яармаг-2013”-ын талаар “Монгол-Германы гүүр” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түмэнжаргалтай ярилцлаа.

    Сүүлийн үед гадаадад суралцдаг залуусын дунд хүлээлт болоод байгаа “Хөдөлмөрийн Яармаг” зургаа дахь жилдээ болох гэж байна. Энэхүү яармагийн зорилгоор яриагаа эхлэх үү?

            - Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн халуун мэндийг МГГ-ийн хамт олон, Монголын топ аж ахуй нэгжүүдийн хүний нөөцийн албадын нэрийн өмнөөс хүргэе. Монгол Улсад хөдөөнөөс амйгийн төв рүү аймгийн төвөөс нийслэл рүү, нийслэлээс гадаадын улс орнууд руу гэсэн шилжилт хөдөлгөөн (миграци) буюу нийгмийн гоц үзэгдэл үүсээд 20 гаруй жил өнгөрч байна. Монголчууд гадны улс орнуудад ажиллаж байгаа нь нэг талаас оюунлаг, мэргэжлийн өндөр чадавхитай мэргэшсэн ажиллах хүчний гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал хүчтэй илэрч, улмаар нийгэмд чадварлаг мэргэжилтэн, мэргэшсэн ажилчдын хомсдол бий болсныг нотолж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150,000 байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ч чадвартай мэргэжилтнүүдийн тоо 30 мянга хүрэхгүй байгааг мэдэгдсэн. Иймээс “Монгол-Германы гүүр” ТББ-аас эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монголын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшсэн төгсөгчид, оюутан залуусын оюуны урсгал, шилжилт хөдөлгөөнийг эргүүлэн татаж тэднийг ажлын байраар хангах зорилгоор “Хөдөлмөрийн яармаг”-ийг зохион байгуулж ирлээ. Энэхүү яармагийг манай “Монгол-Германы гүүр” ТББ 2003 оноос хойш 2 жил тутамд нэг удаа зохион байгуулж ирсэн бөгөөд одоо зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байгаа юм.

    Өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшээд эх орондоо ирж байгаа залуус Монголд эзэмшсэн мэдлэгийг нь үнэлэх үнэлэмж бага байна гэж ярьдаг шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна? Мөн тус яармагт ямар ямар байгууллагууд оролцож, хичнээн ажлын байр санал болгох бол?

              - “Хөдөлмөрийн яармаг-2013”-т дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй, топ 30 гаруй ажил олгоч байгууллага оролцоно. Эдгээр байгууллагууд нь урьдчилсан байдлаар 600 гаруй ажлын байрыг санал болгох юм. Миний хувьд гадаадад мэргэжил эзэмшсэн залуус эх орондоо өндөр цалинтай ажил хийж, сайхан амьдрах боломж их бий гэж боддог. Эдийн засгийн өсөлт хурдасч, үүнийг дагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бүхий л аж ахуй нэгж, байгууллагуудад мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай хүний нөөцийн хэрэгцээ асар их өсч байна. Тэдгээр ажлын байруудын цалин хөлс, нэмэлт урамшууллын нөхцөл гадаад орнуудаас тухайлбал Герман, АНУ, БНСУ-аас дутахааргүй, зарим тохиолдолд бүр илүү байна. Залуус бид л эх орондоо эргэн ирж нийгэм, эдийн засгийн бодит байдалтай нүүр тулан ажиллаж, басхүү өөрсдийн сурч мэдсэн туршлагаа ажлын байр, амьдрах орчиндоо түгээн нутагшуулж, эх орныхоо хөгжилд багахан ч атугай хувь нэмэр оруулах хэрэгтэй.

    “Start Your Career!” уриан дор энэ жилийн “Хөдөлмөрийн яармаг” зохион байгуулагдахаар болсон. Урианыхаа талаар ярихгүй юу?

               - “Start Your Career!” гэсэн уриаг “Ажлын гараа-Амжилтын эхлэл” гэж ойлгож болно. Ажлын гараагаа зөв эхлэвэл амжилтынхаа гарааг ч мөн эхлэж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс “Хөдөлмөрийн Яармаг”-т ирж ажлын байр сонирхож байгаа залуустаа өөрсдийгөө сайн бэлдэж ирэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Нэг байгууллага дээр очоод анкет бөглөж, ярилцлаганд орохдоо юу бэлддэг билээ тэр бүгдийг л сайн бэлдэж, өөрийгөө таниулж чадвал ажлын байртай болох бүрэн боломжтой.

    Өмнөх жилүүдийн “Хөдөлмөрийн Яармаг” хэр үр дүнтэй байв?

              - 2011 оны “Хөдөлмөрийн Яармаг”-аар ажил олгогчид 3000 орчим ажлын байруудыг зарлаж, давхардсан тоогоор 6000 ажил горилогчдын анкетыг хүлээн авсан. Мөн бид тодорхой хугацааны дараа оролцсон аж ахуй нэгж, байгууллагуудаас хичнээн хүнийг урт хугацааны гэрээгээр ажилд авсан талаар асууж, тогтмол мэдээлэл хийдэг. Үүний үр дүнд 2011 оны 11 сарын байдлаар 54 хүн ажилд амжилттай зуучлагдаж, урт хугацааны гэрээ байгуулсан. Ажил олгогч болон гадаадад мэргэжил жзжмшсэн залуусын дунд хүлээлт бий болсноос гадна тус арга хэмжээг жил бүр зохион байгуулах санал ирдэг. Тиймээс МГГ-ийн дэргэд “Career Center” буюу “Хөдөлмөрийн хувийн бирж”-ийг байгуулан ажиллаж байна.

    “Career Center” ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

              - “Career Center” аж ахуй нэгж, байгууллагуудтай байнгын холбоотой хамтран ажиллаж, гадаадад төгсөгчид, мэргэжилтэн залуусыг ажилд зуучилах зорилготой. Ингэснээр гадаадаас ирээд ажил хайж байгаа хүмүүст хүлээлт үүсгэлгүй ажлын байранд зуучилах боломж бий болж байгаа юм. Мөн ойрын жилүүдэд Монгол улсад аль салбарт хүний нөөц дутагдаж байгаа талаар судалгаа хийн мэдээлэл өгч байна.

    Энэ жилийн “Хөдөлмөрийн Яармаг”-ийн үр дүнг хэрхэн харж байна вэ? Зөвхөн гадаадад сурдаг, мэргэжил эзэмшсэн залуус л оролцох боломжтой юм уу?

            - Зөвхөн гадаадад мэргэжил эзэмшсэн гэлтгүй ажил хайж байгаа залуус оролцох боломж нээлттэй. Гэхдээ ажил олгогч байгууллагууд англи хэлний өндөр мэдлэгтэй, туршлагатай хүн хайдаг болохоор бидний ажлын зорилтод групп бол гадаадад мэргэжил эзэмшсэн залуус байгаа юм. Зорилтод группээ яагаад заавал гадаадад мэргэжил эзэмшсэн залуус гэж тодорхойлсон юм бэ гэхээр тэдгээр залуус тухайн орны соёл, хэл, боловсролыг эх орондоо үнэгүй авчирдаг. Мөн тэдгээр залуус цаг маш сайн баримталдаг, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байдаг учраас ажил олгогчид гадаадад мэргэжил эзэмшсэн хүнийг ажилд авах хүсэлтэй байдаг. Гэхдээ тэдгээр залуусаас дутахааргүй англи хэлтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө сайн бэлдсэн, шууд ярилцлаганд ороход бэлэн залуус олон байгаа. Тиймээс та бүхэнд ажлын байрны санал нээлттэй байгаа болохоор анкетаа монгол болон англи хэл дээр бичээд хэд хэдэн хувь хэвлээд авч ирээд ажил олгогч байгууллагуудад өгч болно шүү гэдгийг хэлье. Энэ удаагийн “Хөдөлмөрийн Яармаг”-ын үр дүнг мэдээж их өндөр гарна гэж бодож байна. Яагаад гэвэл хоёр жилийн өмнөх үр дүн маш сайн гарсан. Жилээс жилд энэхүү арга хэмжээнд оролцогсдын тоо нэмэгдэж, олон нийтэд танигдаж байгаа болохоор үр дүн нь илүү өндөр гарах нь дамжиггүй.

    Залуус ажлын байраа олохоос гадна тухайн яармагт оролцож байгаа байгууллагуудад ч чадварлаг боловсон хүчин сонгох боломж энэхүү “Хөдөлмөрийн Яармаг”-аас олддог байх нь ээ?

              - Тэгэлгүй яахав. Компаниудын хувьд далайгаас алтан загас шүүрэхтэй л адил. Тэр алтан загасыг богино хугацаанд олж аван урт хугацаанд тогтвортой ажиллуулна гэдэг аль аль талдаа маш том боломж болох нь мэдээж. Бас нөгөөтэйгүүр дөнгөж төгсөөд ирсэн залуусыг компаниуд сургаж, өөрийн хүн болгон авдаг болсон байна. Тийм ч учраас энэхүү яармаг болох сургаар л ажил олгогч компаниуд хамтран ажиллах хүсэлтээ ирүүлдэг.

    Олон залуусыг ажлын байртай болоход гүүр нь болдог уг арга хэмжээг ивээн тэтгэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ жилийн Job Fair “Хөдөлмөрийн Яармаг”-ын ивээн тэтгэгчээр ямар байгууллага ажиллаж байна вэ?

             - Мэдээж тэгэлгүй яахав. Энэ жилийн арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Шунхлай” групп, ивээн тэтгэгчээр “Мобиком” корпорацци ажиллаж байна. Ивээн тэтгэгч байгууллагууд маань нийгмийн хариуцлага өндөртэй топ байгууллагууд шүү дээ. Энэ дашрамд тус хоёр байгууллагын хамт олонд нийт гадаадад суралцагсад, төгсөгч залуусын өмнөөс дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлье.

    “Монгол-Германы гүүр” ТББ “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэж сонсч байсан. Энэ талаар?

              - Тийм ээ. 2005 оноос хойш ХБНГУ-ын “Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв”-ийн (ОУШХХТ) “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих” хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Германд боловсрол эзэмшин эх орондоо ирж буй хүмүүст зөвлөгөө өгч, ажилд зуучилдаг.

    Уншигчдад маань “Монгол-Германы гүүр” ТББ-ынхаа талаар илүү тодорхой танилцуулахгүй юу?

               - “Монгол-Германы гүүр” ТББ нь ХБНГУ-д их, дээд сургууль төгсөгчдийн идэвхи санаачлагаар 1999 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 1500 гаруй гишүүдтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Төрийн бус байгууллага. Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих, ХБНГУ-д суралцахад дэмжлэг үзүүлэх, Германд төгсөгчдийг чадавхижуулах, Монгол-Германы олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглүүлсэн үйл ажиллагааг явуулдаг.

    Бидний ярилцлагын гол сэдэв Job Fair буюу “Хөдөлмөрийн Яармаг-2013” байлаа. Тэгэхээр ярианыхаа төгсгөлд “Хөдөлмөрийн Яармаг-2013” хаана болох хүмүүс яаж оролцох талаар дахин сануулахгүй юу?

             - Job Fair буюу “Хөдөлмөрийн Яармаг-2013” арга хэмжээ “Start Your Career!” уриан дор 9 сарын 17,18-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд BlueMon цамхагт болно. Энэ удаагийн яармагт оролцсоноор ажлын байртай болох боломж залуу таньд байгаа учраас идэвхтэй оролцохыг уриалмаар байна.Q

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!