Төр иргэнийхээ төлөө ажиллах учиртай. Хэн юу хийв гэдгийг хэний амьдралд юу өөрчлөгдсөнөөр хэмжиж болох юм. Тэгвэл дүүргийн 5 дугаар хорооны иргэн, ганц бие ахмад настан Лувсан овогтой Дамдинг улсын асрамжийн газарт явуулах боломж бүрдлээ. Яагаад энэ иргэндээ хүрсэн шийдвэр юм бэ гэж та гайхаж болох юм. Өмнө нь дүүргийн НХҮХ-ээс удаа дараа асрамжийн газарт явуулахаар хөөцөлдөж байсан хэдий ч тэтгэврийн өндөр зээлтэй учраас ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу авах боломжгүй гэсэн хариу авч байжээ. Уг ахмад настан нь 2012 оноос хойш тэнэмэл байдалтай амьдарч байгаа бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллагаас ХАХНХЯ болоод НХҮЕГ-т хандаж уг ахмад настанг Батсүмбэрийн асрамжийн газарт явуулахаар болж өнөөдөр дүүргийн НХҮХэлтсээс нийгмийн ажилтан хүргэж өглөө.
Л.Дамдинг Батсүмбэрийн улсын асрамжийн газарт хүргэж өгөх зардал 219400 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргасаны зэрэгцээ дүүргийн Засаг дарга Л.Дамдин гуайн насыг хүндэтгэн өөрийн биеэр хүлээн авч уулзан хувийн зүгээс хүндэтгэл үзүүлсэн байна. Залуу халуун насаа эх орныхоо төлөө зориулсан ч өдгөө харж хайхрах хүнгүй зүдрүүхэн амьдарч байгаа түүнийг ийнхүү Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт шилжүүллээ. Л.Дамдин гуайн хувьд жил гаруйн хугацаанд тэнэмэл амьдралаар амьдран, айлаар амьдарч байсан бөгөөд өөрөө хүсэлт гарган асрамжинд явж байна. Хэдийгээр өөрөө хүсэлт гаргасан хэдий ч зээлтэй гэсэн шалтгаанаар удаан хугацаанд асуудал шийдэгдэхгүй байсныг төр захиргааны байгууллагаас ийнхүү шийдвэрлэлээ.