MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.БАДРАЛ: Улаанбаатар нэгтгэл нь нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлнэ

    Б.БАДРАЛ: Улаанбаатар нэгтгэл нь нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлнэ

    2013-09-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар  НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг нэгтгэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ байгуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2013 оны 9 сарын 3-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.БАДРАЛ-ААС тодрууллаа.

    -  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл байгуулахаарболлоо. Нэгтгэж буй газрууд тусдаа үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэлтэй асуудал үүсдэг байсан бэ?

    Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар  НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг нэгтгэн, өөрчилж  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгууулахаар боллоо. Улаанбаатар нэгтгэл 9 сарын 9-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Өмнө нь Хот тохижилтын газар НӨҮГ хотын ногоон байгууламж, тохижилт, Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ зам засвар, тэмдэглэгээ, Усны барилга байгууламж НӨҮГ борооны болон үерийн ус зайлуулах ажлыг хариуцан ажилладаг байсан. Зорилго нэг ч 3 өөр газар, 3 чиглэл, бодлого баримтлан ажиллах нь  ажлын үр дүнг багасгаж, нэгнийхээ хийсэн ажлыг нөгөө нь эвдэж сүйтгэх тохиолдол байсан юм. Түүнчлэн дээрхи газрууд зохион байгуулалтын хувьд үр ашиггүй зардал их гаргаж, хүн хүч, нөөц бололцоо тархай бутархай, машин механизмийн ашиглалт харьцангуй сул байснаас гадна байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аваар ослын үед нэгдсэн зохион байгуулалтаар ажилладаггүй. Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хирээр нийтийн үйлчилгээ үзүүлж чадахгүй олон байршил, газрууд шинээр бий болсон. Тиймээс нийтийн үйлчилгээг татвар төлөгчдөд соёлтой, чанартай үзүүлэхийн тулд эдгээр газруудыг нэгтгэж, ажлын үр дүнг сайнаар гаргах заалшгүй шаардлага бий болсон юм.

    -  Одоо эдгээр газруудыг нэгтгэснээр ямар өөрчлөлт гарна гэж үзэж байгаа вэ? 

    Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ байгуулснаар төсвийн хөрөнгийг хэмнэж, нийтийн эзэмшлийн зам талбайд 1 байгууллага, 1 бодлоготойгоор цогц  ажил үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээрээ нэгдсэн нэг удирдлагатай ажиллаж, тухайн байгууллагын нөөц боломж бололцоог зөв зарцуулж, нийтийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан техник технологид тулгуурласан шинэ тусгай машин механизмийг шинээр авч ажиллах юм. Эдгээр байгууллагуудын нийт 686 хүний орон тоог 2013 онд хэвээр үлдээж ажиллах бөгөөд 2014 онд бүтэц орон тоог өргөтгөн хүн хүчээ нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөж байна. Машин механизмын хувьд 155 гэсэн тоо байгаа боловч ажиллаж байгаа нь цөөхөн тул эдгээр машин механизмаа засаж янзлан ажиллуулах болно. Өвлийн анхны цас орохоос өмнө эдгээр байгууллагуудынхаа үйл ажиллагааг жигдрүүлж, хамгийн гол нь ажиллагсдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, ажлын байрны тогтвортой байдал нийгмийн асуудлыг шийдвэрлэн, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Энэ байгууллагын хувьд нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүжих боловч, өөрсдийн нөөц боломжийг ашиглан хүссэн этгээдэд үйл ажиллагаа үзүүлж давхар орлого олох бүрэн боломжтой.  Ингэснээр зөвхөн цалинд баригдах бус өөрөө орлого олох боломж бий гэсэн үг. Цаашид Улаанбаатар нэгтгэл нь Захирагчийн ажлын албаны харьяанд байх боловч Нийслэлийн Засаг даргын орлогч нарын үйл ажиллагаатай нягт уялдаа холбоотой ажиллахаас гадна хотын зам арчлалт, ногоон байгуулалж, гэрэлтүүлэг, ус зайлуулах далан сувгууд гэх мэтчилэн ажлуудыг бүтэн жилийн турш тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнө нь хүн хүч, нөөц дутмагаас энэ ажлуудыг улирлын чанартай хийдэг байсан бол одоо өөр зохион байгуулалтад орж, жилийн турш 24/7 гэсэн горимоор ажиллаж зам арчлалт, тохижилт ногоон байгууламжийг тордож ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!