MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Мэргэжлийн боловсрол сургалтын төгсөгчид бүгд ажлын байраар хангагдана

    Мэргэжлийн боловсрол сургалтын төгсөгчид бүгд ажлын байраар хангагдана

    2013-09-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    -Энэ жил МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрт шинэ мэргэжлүүд нэмэгдсэн-

    Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамбаатай ярилцлаа.

    -МСҮТ-ийн үйл ажиллагааг Хөдөлмөрийн яам хариуцах болсноор ямар дэвшил гарч байна?

    -Мэргэжлийн боловсрол сургалтын чиг үүрэг Шинэчлэлийн Засгийн газрийн бүтэц бүрэлдэхүүний хувьд Хөдөлмөрийн яаманд харьяалагдах болсноор хоёр дахь жилдээ золгож байна. Энэ жил улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол сургалтын 80 гаруй байгууллага хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа. Шинээр 26175 элсэгч авч байна. 188 мэргэжлээр бэлддэг. Манай салбарт мэрэгжилтэй боловсон хүчин бэлддэг жишээлбэл сэргээн засах хөгжлийн төвийн дэргэдэх МСҮТ гэж байгаа. Энэ маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол олгодог газар байгаа. Мөн хууль сахиулахын харъяа ахлагчын сургууль гэж байгаа. Энэ дээр онцгой байдлын газрын хүмүүс, гал унтраагч, аврагч нарыг мэргэжлийн болгох сургалт явуулж байна гэх мэт бүх салбарт явуулж байгаа. Бидний мэддэг гагнуурчин, цахилгаанчин, сантеникчээс гадна бүх салбарт сургаж байна. Хөдөлмөрийн яаманд  шилжиж ирсэнээр мэргэжлийн боловсрол сургалтын газар давуу талууд үүсч байгаа юм. Юу вэ гэхээр Хөдөлмөрийн яамны бүтэц үйл ажиллагааг явуулж байгаа Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр сургалтын институци, хөдөлмөр эрхэлтийн үйлчилгээний төв, хөдөлмөр эрхэлтын хэлтсүүд хамтарч ажиллах буюу нэг яамны бүрэлдэхүүн болж нэгнийгээ дэмжиж ажиллаж байгаа юм. Жил бүр 26175 гэсэн тоог тогтоохын тулд үндэслэлтэй тогтоох ёстой. Сургуулиуд маань өөрсдөө хүсэлтээ ирүүлэх ёстой. Энэ жил орон нутагт ийм хэмжээний элсэлт авах нээ мөн хөдөлмөрийн хэлтэсүүд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөдөлмөрийн биржүүд, хөдөлмөрийн төв интитуциэс гаргасан хөдөлмөрийн зах зээлд гаргасан барометрын судалгааг авдаг. Тэр барааны судалгаандаа үндэслээд эрэлт их байгаа мэргэжилдээ түлхүү суралцуулъя. Энэ мэргэжлийг нэмж сургая одоо бидний бэлддэггүй мэргэжил хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа юм байна гээд энэ судалгаан дээр тулгуурлан бид нар элсэлтыг зохион байгуулж байна. Бид нарын элсэлт хөдөлмөрийн зах зээл дээр уялдаатай болж байна. Энүүгээр маш том давуу тал үүсч байна.

    Ер нь бол мэргэжлийн сургалтын салбар нь өөрөө хөдөлмөрийн яамд элссэний гол зорилго бол хөдөлмөрийн зах зээл буюу ажил олгогч компаниудын эрэлт хэрэгцээг хангахын төлөө бид ажиллах ёстой. Бидний гол зорилго үүрэг бол энэ.

    -Хөдөлмөрийн яам энэ салбарыг хүлээж авснаар харагдаж буй бодит үр дүнг хэлнэ үү?

    -Харьцангуй энэ жил сүүлийн нэг жилийг бодоход Хөдөлмөрийн яамны удирдлагууд, Засгийн газрын гишүүд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын яг бодит газар дээр нь очиж, сургалтын ажилуудтай танилцах ажлуудыг маш ихээр хийлээ. Харьцангуй орхигдсон байсан бол энэ жил Хөдөлмөрийн сайд, яамны удирдагууд, мэргэжлийн боловсролын газрууд дээр очиж юу нь болохгүй байна, ямар арга хэмжээ авах зэрэг ажлуудыг маш ихээр хийсэн. Энэ тал дээр сургалтын байгууллагууд өөрсдөө бас хэлж байгаа. Энэ нь хөдөлмөрийн яаманд ирсэний давуу тал байна. 2013 оны Засгийн газрын УИХ-ын намрын чуулганаар мэргэжлийн боловсрол сургалтын хуулийг шинэчилсэн найруулгыг оруулахаар ажиллаж байна.

    -Сургалтыг ямар системээр явуулдаг вэ?

    -Ер нь бол мэргэжлийн боловсрол сургалтыг салбар нь өөрөө чадамжинд суурилах сургалт үнэлгээний салбарт шилжиж байгаа юм. Энэ нь хуучинаар кредит системээр суурилсан буюу хичээлийн сургалцах цагаа суралцчихсан, кредитээ гүйцээсэн бол “Чи төгс” гэдэг байсан одоо суралцах хугацаа чинь хамаагүй чи хичээлүүдийнхээ чадамжуудыг сурсан уу? Сурсан бол төгсөх эрх нь нээлттэй гэсэн чадамжинд суурилаж байгаа. Тогтолцоо маань ингэж явж байгаа. Чадамжинд суурилсан тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох талаар хуулийн шинэчилсэн найруулага маань эрх зүйн орчинг л бүрдүүлэх зорилготой.

    -Хичнээн багш хичээл заадаг вэ?

    -Энэ жилээс бид нар сургалтын байгууллагынхаа мэргэжлийн багш нарын ур чадварыг чадамжинд суурилсан арга зүйн хүрээнд багш нарынхаа чадамжийг дээшлүүлэхийн тулд Австиралийн Итацу компанитай хамтран ажиллаж байгаа. Ингэснээр бид 2013 онд багтаагаад мэргэжлийн 1400 багшаа энэ сургалтанд бүрэн хамруулахаар бэлтгэж байна. Энэ сургалт нь Австиралд мэргэжлийн боловсролын сургалтанд багшилж байгаа багш ямар сургалтанд сууж, ямар гэрчилгээ эзэмших ёстой вэ гээд бүх зүйлийг энд зохион байгуулаад 2013 ондоо багтааж бүгдийг түгээн дэлгэрүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 150 багш бэлдсэн, үүнээс 100 багш нь мэргэжлийн мастер багшаар сонгон шалгаруулаад эдгээр багш нар маань сургууль, сургууль дээрээ цаашаа 10, 10, хүнд түгээн дэлгэрүүлэлт хийж байгаа. Цаашдаа бид багшийн хөгжлийн төв, давтан сурах сургалтыг хийдэг институцитэй болох гэж ажиллаж байгаа.

    -Хуулийн шинэчилсэн найруулгад ямар асуудлыг нэмж байна?

    -Мөн эрх зүйн хуулийн шинэчилсэн найруулганд бид нар шинэ зүйл тусгахаар ажиллаж байгаа манай мэргэжил сургалтын байгууллагууд харьцангуй аж ахуй сайн хөгжсөн, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, бүтээгдэхүүн түгээх дэлгэрүүлэх боломжтой. Тэгэхээр санхүүгийн хувьд зөвхөн төсвөөс хараат бус байх. Өөрсдийн сурагчидын боловсруулсан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж санхүүгийн хувьд нэмэлт эх үүсвэртэй болох, нэмэлт эх үүсвэрээ сургалтын орчингоо сайжруулах, багш нарын нийгмийн халамжийг бүрдүүлэх боломжууд байгаа. Хууль эрх зүйн хувьд нээлттэй боломжтой болгох талаар хуулиндаа тусгаж байна. Бид нар энэ жил сургуулиуддаа нэг чиглэл өгсөн. Юу гэхээр сургууль болгон өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох хэрэгтэй. Жишээ нь манай үйлдвэр үйлдвэрлэлийн техникум гар урлалын чиглэлээр хүүхдүүдийг сургадаг. Маш олон чиглэлээр сургаж байгаа тэр арьсан эдлэл, алт мөнгөний дархан, баримал, сүлжмэл бүтээгдэхүүнүүдээр төр засгийн хүмүүсийг гадаад руу явахад өгдөг бэлгийг бэлдэе гэсэн зорилго дэвшүүлж байна. Тэр бэлэг нь тэр хүмүүсийн брэнд бүтээгдэхүүн болно. Мөн Баянхонгорын Өлзийтөд байдаг ахуйн технологиор бяслагаар бүтээж эхлэж байна. Одоо патентийг авах ажилдаа явж байгаа. Баянхонгор аймгийн бяслагаар идэх боломж бүрдэж байгаа юм. Мөн хөдөө орон нутаг буюу Эрдэнэт, Булганы тасалгааны бэлэг дурсгалын цэцгийг үйлдвэрлэх ажил хийж байна гэх мэт манай сургалт маань бүтээгдэхүүн үйлдвэрлэх бааз болж ингэснээр сургалтын чадамж сайжирна.

    -Сүүлийн үед шинэ мэргэжлээр сургаж байгаа нь анзаарагдаж байгаа?

    -Үйлдвэрлэлийн зах зээл шинэчлэгдэж байгаатайгаар холбоотой шинэ шинэ мэргэжлүүд шаардаж байна. Жишээ нь сүүлийн үед шилэн барилгууд барьж байна. Шилэн эдлэлийн мэргэжилтэн хэрэгтэй байна. Мөн вьетнам засвар гэдэг машины будаг замаск хийдэг хүмүүсийг бэлдэх хэрэгтэй байна. Түүнийг бас ойрын хугацаанд багш гаргаад бэлдэхээр болж байгаа. Мөн ажил олгогч нар хүсэлт гаргаад шинэ шинэ чиглэлээр мэргэжилтэн бэлдэх чиглэл гаргасан. Сүүлийн үед сургуулиудын менежментийг сайжруулах тал дээр чиглэл өгч байгаа. Сургуулиуд зах зээл дээр мэргэжилтэн гаргадаг нэг ёсондоо өрсөлдөгч нар гэсэн үг. Тиймээс бие биенээсээ ялгарсан маркетинг менежменттэй байх ёстой гэсэн чиглэлийг өгч байгаа. Зөвхөн өнөө маргаашаа өнгөрөөх биш сургуулиудыг хүмүүс зорьж очдог, чанараараа улсдаа алдартай сургуулиуд болно гэсэн зорилт тавьж байгаа. Санхүүгийн хувьд сургуулиуд маань нээлттэй ил тод байх тал дээр хамт олноороо хэлэлцдэг нээлттэй самбар дээр байршуулдаг чиглэл өгч байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн оролцоог оруулах, нээлттэй байх, эргээд тайлагнах гэсэн гурван зарчим дээр суурилаж байгаа.

    Өндөр хөгжилтэй Австрали, Герман улсууд бол нийт суралцагчдын 75 орчим хувь нь мэргэжлийн сургалтанд, 25 хувь нь их дээд сургуулиудад сурдаг юм билээ. Тэр хөгжилтэй хотын барилга, зам, тохижилт, зүлэгжилтыг тэр мэргэжлийн сургалтанд суусан хүмүүс барьж байгуулж байна. Манайд их дээд сургуулиудад суралцах нь арай их байна. Гэхдээ бүтээн байгуулалт ихсээд ирэхээр мэргэжлийн ажилчидын эрэлт ихсэж байна. Үүнээс үүдээд суралцах хүмүүсийн тоо нэмэгдэх байх.

    Ажил олгогчтой Хөдөлмөрийн төв биржтэй холбогдон ажил олгогч нар ямар мэргэжилтэн хэрэгтэй байгааг ажлын байранд захиалга өгөөд, ажилд авъя гэсэн байгууллага, ажилд орьё гэсэн хүмүүстэй ярилцлаганд оруулаад суралцуулсан. Ингэснээр суралцаж байгаа хүмүүс нь төгсөөд шууд ажлын байртай болох ажлыг туршсан. Энэ нь Германд дуо систем буюу хосолсон гэх мэт тогтолцоог туршиж үзнэ. Бас мэргэжлийн түвшинг тогтоох хэрэгтэй. Жишээ нь гагнуурчин гэхэд хэд хэдэн зэрэгтэй. Үүнтэй холбогдуулаад хэддүгээр зэрэгтэйг тогтоох шаардлагатай байдаг. Мэргэжлийн түвшний үндсэн сургалттай болбол яг мэргэжлийнхээ зэргийг тогтоолгох боломтой болох. Улс даяар зарлаад гагнуурын нэгдүгээр зэрэгтэй хүн ийм, ийм юм хийж чадна гэж мэддэг байх. Ажил олгогч нэгдүгээр, хоёрдугаар зэрэгтэй хүнийг авна гэсэн тодорхой хүсэлт гаргадаг болох гэсэн зорилтууд тавин ажиллаж байна.  Ур чадварын хувьд аль ч байгууллагад очсон гологдохооргүй ажилчдыг бэлтгэнэ.

    -Мэргэжлийн боловсрол сургалтанд сургасан хүмүүсийг харилцааны хувьд доголдолтой гээд байдаг шүү дээ, энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

    -Ажил олгогч нар манай ажилчидыг харилцааны доголдолтой гэж ярьдаг. Харилцааны чадвар сайтай болгох гэж сургалтын хөтөлбөрт шинээр суулгаж байгаа. Энэ жилээс хичээлийн хөтөлбөрт энэ сургалтыг хичээл болгоод үзэж байна. Ингэснээр манай суралцагчидын харилцааны чадвар эрс сайжирна гэж үзэж байгаа. Бас нэг зүйл нь эрүүл мэндийн боловсролын хичээл шинээр оруулахаар энэ хичээлийн жилээс оруулж байгаа. Цаашдаа төгсөгчид маань ажил хайгч биш ажлын байрыг бий болгодог хүмүүс байх ёстой гэж үзэж байгаа. Ур чадварын сургалтыг сургалтын хөтөлбөрт оруулж өгье гэж бодож байна. Ер нь хүмүүс хуучнаар ТМС-т хамгийн муу хүмүүсийг сурдаг гэж боддог. Үүнийг мэргэжлийн брэнд бүтээгдэхүүн гаргаж чадваржуулах тал дээр ажиллаж байна. Цаашлаад дэлхийд world skill гээд гарын ур чадвараа үзүүлдэг тэмцээн хоёр жилд нэг удаа болдог юм байна. Энэ жилийнх Германд болсон. 2015 оных Бразилд болох юм байна. Үүнд Монголоос оруулах зорилготой байна. Суралцагчдын ур чадвар хаана байгааг, ямар хэмжээнд байна гэдгээ харах боломж юм. Энэ тэмцээнд 22 наснаас доош насныхан оролцдог юм билээ. Тэмцээнд оролцоод шагналт байранд орвол Samsung, Siemens зэрэг томоохон компаниуд ажиллах санал тавидаг юм билээ. Монгол улсын бэлтгэж байгаа ур чадвартай залуус маань энэ тэмцээнд орсоноор дэлхийн хэмжээнд ажиллах үүд хаалга нээлттэй болох юм байна.

    -Монголд иймэрхүү тэмцээн болдог уу?

    -Есдүгээр сарын 25-нд төв талбай дээр гурваас таван төрлөөр ур чадварын тэмцээн үзүүлэх гэж байгаа. Ажил олгогчид маань очиж тэр хүмүүсийн ажилд авахад нээлттэй байгаа.

    -Энэ жил Мэргжилийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн элсэлтийн явц ямар байв?

    -Ер нь бол манай улсад 100 хүний хоёр нь л дээд боловсролтой байхад болно. Үлдсэн хэд нь мэргэжлийн боловсрол сургалтанд суугаад мэргэжилтэй болоод ажилладаг байвал улс маань хөгжинө шүү дээ. Хөгжилтэй бусад орон бүгд л тийм байна. Одоо хар л даа нүдэн дээр тэр их дээд сургууль төгссөн хэдэн арван хүн ажилгүй л байна. Шал дэмий мөнгө үрж сүүлдээ ажилгүй болдог. Гэтэл манай сургалтанд суусан хүмүүс шууд мөнгөтэй залгадаг, бизнес ухаантай байна. Урьд ТМС-д хүмүүжлийн доголдолтой хүмүүс сурдаг гэсэн ойлголттой байлаа. Одоо хүмүүсийн ойлголт өөр болсон. Мэргэжлийн боловсрол сургалтанд суух хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө бүртгэл гэнэт оволзоод олон хүүхэд ирсэн. Бүгд суралцах эрмэлзэлтэй, амьдралын төлөө гэсэн хүүхэд залуус олноор ирж байгаа нь харагдаж байна лээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!