MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулахаар боллоо

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулахаар боллоо

    2013-09-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  ОНӨААТҮГ байгуулах төсөл, Өвөлжилтийн бэлтгэл ажлын эрчимжүүлэх тухай, Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай тус тус хэлэлцлээ.  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25–ны өдрийн А/121 дугаар захирамжийн дагуу Хүй долоон худагт “Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд автомашины зогсоол, худалдаа үйлчилгээний бүс, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, контейнер нойл зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Гэвч эдгээр эд хөрөнгийг харж хамгаалах байгууллага байхгүйгээс өнөөдрийн байдлаар 8 ширхэг цахилгааны шит хулгайд алдагдсан, төв талбайд уралдааны машинаар шарвалт хийж зам талбайг сүйтгэж, явган хүний замаар эвдэрсэн байдалтай байна. Тиймээс эдгээр бүтээн байгуулалтын ажлыг эзэнжүүлэх, арчлах, хамгаалах, дараагийн арга хэмжээнүүдэд ашиглалтын бэлэн байдлыг хангах үүднээс “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ–г байгуулах шаардлагатай байгаа талаар Ерөнхий менежер хэлсэн юм. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь хүй долоон худагт бэлэн болсон нийтийн зориулалттай орон нутгийн өмчийг олон нийтийн арга хэмжээ, баяр наадам зохион байгуулж, талбай болон эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар байна.Нийт 24 хүний бүтэц орон тоотой. Төрийн ёслол, Улсын баяр наадам, Тив улсын чанартай спортын болон сонирхогчдын тэмцээн, уралдаан, спортын төрөл бүрийн арга хэмжээ, Шоу болон цэнгээнт арга хэмжээ, Гадаад болон дотоод худалдаа, Нийтийн амралт, зугаалга, үйлчилгээ зэргийг зохион байгуулан ажиллана. Энэхүү байгууллага байгуулагдснаар жил бүр зөөвөрлөн байрлуулах сандал, бие засах газар, хогын сав гэх мэт эд хогшлын гэмтэл эвдрэл багасаж үргүй зардал буурна. Мөн  Цаашид хийгдэх төсөл, хөрөнгө оруулалтын ажлын байнгын хяналттай болж,  зарцуулагдах хөрөнгө, санхүүгийн үндэслэл, үр дүн сайжирна. Уг асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ 2013 оны 9 сарын 4-ний өдрөөс байгуулахаар боллоо.

    Шаардлагатай инженерийн шугам сүлжээ шинэчлэхээр боллоо

    Тэргүүлэгчдийн хэлэлцэн дараагийн асуудал бол өвөлжилтийн бэлтгэл ажлын эрчимжүүлэх тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 6/27 дугаар тогтоолоор Орон сууцны хороолол доторх шугам сүлжээг хонгилийн системд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү төсөл арга хэмжээнээс үлдэж байгаа 324,3 сая төгрөгийг 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай инженерийн шугам сүлжээ шинэчлэх, аваарийн нөөц бэлтгэх ажилд зарцуулах юм. Үүнд: БЗД-ийн 16-р хорооллын УС-15 ЦТП-ийн бойлерийн халаах гадаргууг нэмэгдүүлэх,ЧД-ийн 23-р сургуулийн дулааны шугамын холболтыг өөрчилж 4а магистральд шилжүүлэх,СХД-ийн  Жаргалант тосгоны Захирагчийн алба, сургууль дотуур байр, цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, багш, ажилчдын байруудыг дулааны шугамыг сольж шинэчлэхзэрэг 6 ажлыг хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тэргүүлэгчид хэлэлцэн хөрөнгө зарцуулахыг санал нэгтэйгээр баталж тогтоол гаргалаа.

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгуулахаар боллоо

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл байгуулах тухай” Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар  НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазрууд нь зам засвар тэмдэглэгээ, ногоон байгууламж, тохижилт, борооны болон үерийн ус зайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд нь ажлын нэгдмэл уялдаагүй, үр ашиггүй зардал ихээр гаргаж байна. Түүнчлэн 686 хүний орон тоотой боловч улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг.  155 машин механизмтай боловч ажиллаж байгаа нь цөөхөн тул хүрэлцээ муутайн дээр сул зогсолт ихтэй ажилладаг. Тиймээс эдгээр 3 газрыг татан буулгаж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгуулахыг Тэргүүлэгчид хэлэлцэн 100 хувийн саналаар баталж, 2013 оны 9 сарын 9-ний өдрөөс байгуулахаар боллоо. Энэхүү газар байгуулагдснаар хотын нийтийн үйлчилгээ болон инженерийн хангамжийн 24 цагийн шуурхай үйлчилгээтэй болж, хаягжилт, гудамж зам талбайн арчлалт хамгаалалт сайжрах юм.

    Улаанбаатар Зочид буудлын өмнө Нацагдоржийн хөшөөг байрлуулна

    Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар танилцууллаа. Монголын орчин vеийн утга зохиолын vндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөө нь “Үндэсний Соёл амралтын хүрээлэнд” байдаг. Уг хөшөө нь нийтдээ 7 метр өндөртэй, 9 тонн жинтэй. Өнөөдрийн байдлаар эргэн тойрондоо барилгаар хүрээлэгдсэн үзэгдэх орчин болон хамгаалалт алдагдсан байдалтай байна. Тиймээс тус хөшөөг шилжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Тус хөшөөг  Улаанбаатар Зочид буудлын өмнө болон Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн өмнө байрлуулах санал гаргасан бөгөөд Тэргүүлэгчид хэлэлцэн Улаанбаатар Зочид буудлын өмнөх  цэцэрлэгт хүрээлэнд байршуулахаар тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!