MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Төгсөгчдийн 85-90 хувь нь ажилтай болдог Техник технологийн дээд сургуульд 1000 орчим хүүхэд элсчээ

    Төгсөгчдийн 85-90 хувь нь ажилтай болдог Техник технологийн дээд сургуульд 1000 орчим хүүхэд элсчээ

    2013-09-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Техник технологийн дээд сургуулийн гурван давхар саарал байшин өчигдөр баяр хөөрөөр  бялхав. Хичээлийн шинэ жил эхэлж, ангийн найз нартайгаа уулзахаар эрдмийн өргөө рүүгээ яаран ирсэн сурагч, оюутнуудын царайд догдлол дүүрэн. Шинээр элсэж буй хүүхдүүд харин бишүүрхэнгүй зогсоно. Тэдэнд зориулж элссэн ангийнх нь нэрийг, дааж авсан багштай нь бичсэн самбар барьсан байсан тул хүүхдүүдэд будилах хэрэг гарсангүй. Коллежийн статустай байгаад өнгөрсөн онд дээд сургууль болж ангилал  ахисан тус сургууль шаталсан сургалт явуулдаг аж. Мэргэжлийн болон  техникийн, дээд боловсрол эзэмшүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг гэсэн үг. Энэ онд тус сургууль шинээр 1000 орчим оюутан, сурагч элсүүлжээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд  нь Германы  олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг,  БНСУ-ын  Дуни их сургуулийн төлөөлөл ирсэн байлаа.
    1984 онд байгуулагдсан тус сургуулийнхан өчигдөр 29 дэх хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн нь энэ. ДБЭЧ-ын морин хуурчид жавар үргээн аялгуу өргөв. Тус сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат “Манай сургуулийг өнгөрсөн онд 29 мэргэжлээр 960 гаруй хүүхэд төгслөө. Мөн олон улсад магадлан итгэмжлэгдэж, барилгын жишиг сургууль болсон амжилтаар хуучин оноо үдсэн. Энэ онд шинээр 1000 гаруй сурагч, оюутан элсэн орж байна. Та бүхэндээ сурлагын амжилт хүсье” гэлээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс барилгын ангийн хүүхдүүдэд зориулж, багаж хэрэгсэл гардуулж өгсөн. Мэргэжилтэй, чанартай боловсон хүчин бэлтгэхэд тус нийгэмлэгийнхэн хамтран ажилладаг юм байна.
    “Уул уурхайн томоохон ордуудаа ашиглаж, аж үйлдвэрээ хөгжүүлэхэд манай улс анхаарч байна. Ийм үед хүүхдээ ажлын байр нь бэлэн мэргэжилтэй ажилтан болгох нь зөв гэж бодсон” хэмээн эцэг, эхчүүд ярьж байв. Хоосон диплом өвөртөлсөн ажилгүй нэгэн байснаас улс эх орондоо хэрэгтэй мэргэжлээр суралцахыг илүүд үзэж буйгаа хүүхдүүд хэлсэн юм.
    Эрэлтээсээ давсан дээд боловсролтнуудын жагсаалтыг цөөрүүлж, шаардлагатай ажлын байранд хэрэгтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлогыг Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй. Энэ хүрээнд Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж буй. Уул уурхай, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай ажилтнуудыг хөтөлбөрийн хүрээнд бэлтгэх юм. Суралцагчид хоёр сар онол үзээд, гурван сарын турш дадлага хийж, мэдлэгээ баталгаажуулна. Энэ хугацаандаа сарын 190.000 төгрөгийн  “цалин”-тай. Уг хөтөлбөрт хамрагдаж, мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж буй олон сургуулийн нэг нь Техник, технологийн дээд сургууль. Өнгөрсөн онд тус сургууль коллежийн статусаа дээд сургууль болгон ангилал ахиулжээ. Энэ онд тэд  гадаад харилцаагаа сайжруулж, оюутан сурагчдаа БНСУ, Австрали зэрэг оронд дадлага хийлгэх, туршлага солилцохоор төлөвлөөд байгаа гэнэ. Энэ ажлын эхлэл болж, өчигдрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд БНСУ-ын сургуулийн ерөнхийлөгч ирсэн байлаа.

    Техник, технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Ганбатаас зарим зүйл тодруулав.
    Өнгөрсөн онд дээд сургууль болж ангиллаа ахиулсан юм байна. Сургалтын чанартаа хэрхэн анхаарч байна?
             -Өнгөрсөн онд манай сургуульд 2600 сурагч суралцсан. Энэ онд шинээр 1000 хүүхэд элсүүлсэн. 2012 онд Монгол Улсын барилгын жишиг сургууль батламж хүртлээ. Мянганы сорилтын сангаас гурван сургуулийг жишиг болгосныг нэг нь болсон. Таван бүлэгтэй 11 том төсөл хэрэгжүүлж, багш нарын заах аргачлал, удирдлагын чадварыг сайжрууллаа. Мөн өнгөрсөн жил Ази, Номхон далайн бүс нутагт магадлан итгэмжлэгдсэн, энэ хэрээр манай сургалтын чанар дээшилж байгаа юм.
    Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болж байгаагаас энэ үзүүлэлтийг бас тодорхойлж болох байх л даа?
            - Мэдээж манай  төгсөгчид  тухайн ажлын байранд дээр гологдохгүй, чадварлаг байх нь чухал. Манай сургууль төгсөгчдийнхөө ажил эрхлэлтээр улсын хэмжээнд дээгүүр ордог. Төгсөгчдийн 85-90 хувь нь ажлын байртай болдог.
    Гаднын ямар ямар сургуультай хамтран ажиллаж байна вэ?
            -Австралийн Холмс Хейлингийн сургуультай хамтран  ижилсүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, сайн туршлагыг сургуульдаа нутагшуулж байна. БНСУ-ын Дуни их сургуулийн ерөнхийлөгч хүрэлцэн ирсэн. Энэ бол “Хьюндэй киа” автомашины үйлдвэрийн инженерийн ажилтнуудыг бэлтгэдэг сургууль л даа. Бид  хамтраад дипломын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай улсад механикч мэргэжилтэй ажилтнууд дутмаг. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг дээрх сургуультай хамтран бэлтгэх юм. Улмаар хүүхдүүдээ тус улсад дадлагажуулж, мөн тэндхийн эрдэмтэн, профессоруудыг урьж хичээл заалгана.
    Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар нэлээд анхаарч байгаа. Энэ чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдийн тоо нэмэгдэж байна уу. Танай сургуульд элсэгчдийн тоо өмнөхөөсөө нэмэгдсэн болов уу?
            -Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлогын үр дүн гарч байна. Манай сургуульд өмнөх жилээс олон хүүхэд элссэн.
    Дээд боловсрол олгох сургалтын төлбөр энэ жил нэлээд нэмэгдсэн. Танай сургуулийн төлбөр хэд байна вэ?
            -Сургалтын төлбөр 14-15 хувь нэмэгдээд 1.260.000 төгрөг болсон. Бид бусад орны инженер бэлтгэх сургалтын төлбөрийг судалж үзсэн. Манайх 20 дахин хямд байгаа.
    Чанартай ажилтан, мэргэжилтэн бэлтгэхэд чадварлаг багш нар чухал. Танай сургууль хэчнээн багш ажилтантай вэ?
              -170 гаруй багш, ажиллагсадтай. Багш нарын 70 гаруй хувь нь магистраас дээш зэрэг цолтой.
    Орон нутгаас хүүхдүүд олон ирж байгаа байх. Оюутны байрны хангамж хэр байна вэ?
            -Манай сургууль 400-500 суралцагч хүлээж авах хүчин чадал бүхий тав тухтай оюутны байртай. Энэ онд 10 орчим аймагт элсэлт зохион байгуулсан. Орон нутгаас ирж байгаа хүүхдүүд анги хамаарахгүйгээр оюутны байранд орох боломжтой. 


    Өнөөдөр 

    С.ТУУЛ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!