MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Политехник коллежид 800 оюутан суралцана

    Политехник коллежид 800 оюутан суралцана

    2013-09-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

               

    “Бурхан хүнийг бүтээдэг, бусдыг нь барилгачид бүтээдэг” гэх хуучны үг бий. Энэ үгийн биелэл болгох учиртай ирээдүйн барилгачид өчигдөр шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Хөдөлмөрийн яамны харьяа Барилгын политехникийн коллежид энэ жил 800 орчим оюутан суралцана. Ингэхдээ барилгын арван мэргэжлээр 600 оюутан мэргэжил эзэмших бол, 200 орчим нь техникчийн ангийг сонгожээ. 60 жилийн түүхтэй тус сургууль бүтээн байгуулалтын салбарт олон мянган мэргэжилтийг амжилттай бэлтгэсээр ирсэн. Энэ жил ч гэсэн нийгэмд эрэлттэй мэргэжлүүдийн талаар судалгаа хийж, элсэлтээ авсан гэж байлаа. Үйлдвэржиж, барилгажих их зорилтын өмнө ирээд буй Монгол Улс залуучуудаа гадагшаа гарч ажил хайж хийх биш, эх орондоо ихийг хийх чадварлаг мэргэжилтэн болгон бэлтгэхэд анхаарах учиртай. 

                  Энэ үйлсэд идэвхийлэн зүтгэж буй байгууллагуудын нэг нь О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллеж юм. Тус сургууль чадварлаг мэргэжилтнүүдийг зах зээлд нийлүүлэх зорилтын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тухайлбал Монголын мянганы сорилтын сангийн төслөөр өнгөрсөн хичээлийн жил хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Барилгын политехник коллежид хийсэн аж. Ингэснээр оюутнууд эзэмшиж буй мэргэжлээрээ мэргэших дадлагын долоон байраа иж бүрэн тоноглосон гэнэ. Мөн сургалтын орчинг сайжруулах, бусад дадлагын газруудыг засварлах ажлуудыг амжилттай хийжээ. Харин энэ жилийн тухайд Хөдөлмөрийн яам Герман улстай хамтран хэрэгжүүлж буй Мэргэжлийн боловсрол төслийг тус сургуульд мөн хэрэгжүүлэх юм байна. “Мэргэжлийн боловсрол” төсөл МСҮ-ийн гурван төвийг олон улсын жишиг хэмжээнд хүрэхүйцээр хөгжүүлэх зорилготой. 

            Энэ гурван сургуулийн нэг нь О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллеж юм. Тус төслийн сургагч багшийн хэлснээр оюутнуудыг мэргэжлийн дадлагын шинэ объекттой болгожээ. Орчин үеийн техник төхөөрөмжүүдээр тоноглосон уг төв нь чадварлаг мэргэжилтнүүдийг төгсгөх үндэс суурь болох нь дамжиггүй. Хурдтай хөгжиж буй манай улсын барилгын салбарын ажиллах хүчийг вагон вагоноор орж ирэх хятад ажилчид эзэлдэг байсан цаг саяхан. Монголын мэргэжилтнүүд нь дутаж, мэдлэг чадвар нь гологддог гэх ойлголтыг тус сургуулийн төгсөгчид удахгүй халах биз. МСҮТ-үүдийг төрөөс идэвхтэй дэмжиж буй. Тиймдээ ч мэргэжлийн боловсрол эзэмшиж буй ирээдүйн боловсон хүчнүүд суралцаж буй хугацаанд нь төр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх урамшууллыг сар бүр олгож байх юм. Мөн амжилттай суралцагсдын өмнө ажлын байр бэлэн. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тус сургуулийн багш, оюутнуудад хандан цахим мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр мэндчилгээндээ “Та суралц. Бид танд мэргэжил олгоё. Хийе бүтээе гэсэн эрмэлзлэл танд байгаа бол Монгол Улсын хувийн болон төрийн байгууллага хүлээн авахад бэлэн байна. Монгол Улсын Засгийн газар та бүхэнтэй хамтран ажиллаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр улам ихийг хийх эрмэлзлэл дүүрэн байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

               Түүнчлэн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн яамны дэд сайд Батхуяг оролцсон. Улс орныг үйлдвэржүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөр мэргэжилтэй ажилтнуудаас ихээхэн шалтгаалахыг тэрбээр онцолж байв. Тиймээс үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэдэг сургуулиудаа цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

    Өдрийн шуудан 

    Б.Сэлэнгэ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!